Мөрөөдлийн их аялалдаа гарлаа, түр баяртай найзуудаа!

Энэ зууны мөрөөдөл минь, хамгийн хамгийн гэхэд ч үг дутах ер бусын гайхалтай түүхэн үйл явдал надад тохиож байна.

Нөхөр бид хоёр Өмнөд Африкийн эх хот, Холливүүдынхны таалан очдог Кейп Тауны зүг ээлжит аяллаа хийх гэж байна.

Жоханнесбург хотоос Кейп Таун ирж очихын хоёр өөр замыг сонгон, зөвхөн нэг талдаа дор хаяж 1500 орчим км туулах энэ өргөн агуулгатай аяллын урт замд хүний гараар ухагдсан дэлхийн хамгийн том нүх Кимберли гээд одоо ч нэрлэж эс чадах замд таарах олон сонирхолтой газраар боломжоороо дайрч өнгөрөх онцгой аяллын тухай би энд ярьж байна.

Эхний буудаллах цэг Кейп Таун ч Жоханнесбург хотоос доошлохдоо замдаа таарах ямар нэгэн B & B-д нэг хонож, дараа нь Кейп Тауны ойролцоох Атлантын далайн эрэг дэх нэгэн энгийн амралтын газар хэд хоногийг өнгөрүүлэхдээ далайн гайхамшигт булан тохой зэргээс гадна "Дэлхийн Байгалийн Долоон Гайхамшиг"-ийн нэг болсон Кейп Тауны Ширээ Уулсыг үзэх нартай тунгалаг өдөр тохиогоосой гэж хүсэн хүсэн нойроо хугаслан байна.

Тэндэх амралтаа дуусгаад ертөнцийн зүүн зүгийг чиглэн 800 гаруй км-ийг туулахдаа зам хазайн Африк тивийн хамгийн өмнөд цэг дээр мөрөө гаргах аз таараасай гэж бас залбирнам. Африкийн хамгийн өмнөд цэгээс эхлэн Энэтхэгийн далай нь Атлант болон нэрээ өөрчилдөг ба түүнээс цааш хязгааргүй их уснаас өөр газар үгүй гээд заавал очиж үзэх цэг гэдэг нь яриангүй тодорхой.

Ингээд Энэтхэгийн далайн эрэг дээрх 5 одтой амралтын газарт 7 хоногийг үдэхдээ цацагт хяруулыг унах, мах өндгийг нь амтлах зэргээр тэдэнтэй ойртон танилцах Алдарт их хаалганы цацагт хяруулын фермд зочилж мөн Канго агуй гэх мэт нэртэй газруудаар очиж үзнэ. Мөн явсан газар бүрийнхээ давтагдашгүй өвөрмөц амтат хоол, ундаа гээд чиглэл олонтой энэ аяллын минь үүх түүх дэндүү их байх болно.

Зөвхөн ирж очих замын 3000 км-ээс гадна үзэж сонирхох, гэнэт зам мурийн очиж ч мэдэх газруудаа оруулаад барагцаалан гаргасан 5000 км-ийн нүсэр аяллыг минь Бурхан ивээж ганзага дүүрэн адал явдалтай эргээд та нартайгаа энд учран золгохыг хүсэн ерөөе!

 

Тайлбар

Кейп Таун - Cape Town

Кимберли - Kimberley

Ор болон өглөөний унд - B & B /Bed and Breakfast/ - Өмнөд Африкийн аль ч өнцөгт явж байлаа гэсэн аялагч нарт зориулсан буудлын газрыг замын хажууд ингэж тэмдэглэсэн байдгаар нь олж очиход амархан. Унтах ор, өглөөний цайгаар үйлчилнэ гэсэн утга бүхий.

Ширээ Уулс - Table Mountain

Африк тивийн хамгийн өмнөд цэг -  Cape L'Agulhas

Алдарт их хаалганы цацагт хяруулын ферм - The Famous High Gate Ostrich Farm

Канго агуй - Cаngo Cave

 

Аяллын ерөнхий маршрут:

Жоханнесбург /Johannesburg/ хотоос N12 хурдны замаар /тод хөх өнгөөр зам-N12 гэж зурсан буй/ уруудсаар Кимберлигээр /хүний гараар ухагдсан дэлхийн хамгийн том нүх/ дайрч Beaufort West гэдэг газар нэг хоноод, тэндээс эхлэн N1 зам руу доош салж явсаар Кейп Таун /Cape Town/ орно.

Кейп Таунаас N2 замаар зүүн тийшлэхдээ доош хазайж Африк тивийн хамгийн өмнөд цэг /Cape L'Agulhas/ ороод эргэн N2-тоо нийлж чигээрээ зүүн тийш явсаар Энэтхэгийн далайн эрэг дэх амралтын газраа очно.

Харин тэндээс буцахдаа дээшээ N12 замаар өгссөөр Beaufort West-ээр дахин дайраад, тэндээс дээхнэ баруун гар тал руу N1 рүү салж, N1-ээрээ явсаар Жоханнесбургтээ буцан ирнэ.

 

Миний аяллын талаарх олон зүйлийг дээрх зураг тодорхой харуулна гэдэгт итгэлтэй байна. Харин газрын зураг нь хэдэн жилийн өмнөх хуучин зураг тул зарим нэг газрын нэрс шинэчлэгдсэн болон өөрчлөгдсөн буюу ороогүй байх магадлал өндөр. Нутгийн харууд засгийн эрхийг гартаа авснаар газар нутгийн олон ч нэр усыг өөрсдийнхөө хэлээр нэрлэн, сольж өөрчилсөөр байгаа билээ.

 

Кейп Тауны ойролцоох Атлантын эрэг дээрх энгийн амралтын газарт байрлах хэсгийг тойргоор зурж үзүүлэв.

 

Энэтхэгийн далайн эрэг дээрх 5 одтой амралтын газарт байрлах хэсгийг тойргоор зурж үзүүлэв.

 

Жич: Энэ аяллын явцад та бүхний хүсч сонирхсон болоод авах боломжтой зургуудын саналыг би хүлээж байна. Харин авахад боломжгүй болон эрсдэлтэй, тухайн нөхцөл байдалд тохиромжгүй зургийн саналыг хүлээн авахгүй тул хүлцэл өчье.

Энэ сарын 15-нд аялалдаа хэдийн одсон байх болно.

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. chabu (зочин) | 2009-02-11 07:05:32
za sa;n yavaarai, moroodliin ayand chin setgeleeree hamt yavaa shuu. daraa sa;han bichlegeer uulzahiig l huleeye dee.2295
2. Гүзээ өвгөн | 2009-02-11 07:10:25
poooh yamar saihaniiin buur ataarhchlaa ayan zamdaa sain yavaarai hollywoodiin oduud taaraldval pateriiin tatchaarai
3. Myrlin | 2009-02-11 07:20:43
*Сэтгэлээрээ хамт яваа гэх сайхан үг байна, баярлалаа.
*Гүзээ өвгөний зургийн саналыг хүлээн авлаа.
4. mami | 2009-02-11 07:27:17
өө янзтай, сайн яваад ирээрэй.. боломжоороо сонирхолтой зургууд дарж аян замын богц дүүрэн ирээрэй.
5. monjigo | 2009-02-11 08:00:31
Ayan zamdaa sain yavaad hussen zuilee ooriinhoo taallaar uzeed ooriinhoo bolomjooroo l zurag horgoo daraad ireerei, uugaasaa chinii bichsen zuiliig unshaad sonirhood uzej haraad hamtdaa ayalsan yum shig l boldog shuu...
6. dream_silver | 2009-02-11 08:05:46
би зургаа захиалах гэсэн чинь аймар олон болчихоод дотроос нь шүүж шүүж. Кимберлигээр /Хүний гараар ухагдсан дэлхийн хамгийн том нүх/-зүраг, Кейп Таун/Cape Town/-ныг орой цагаар болвол өндөр дээрээс авсан зураг, тэгээд Кейп Таун/Cape Town/ талаар уншиж байсан чинь тэнд африкийн пингвин байдаг гэнээ, болвол пингвины зураг маш сонин байна. за ингээд зогсохгүй бол авхуулах зураг зөндөө байна, аялал тань амжилт хүсье.
7. ss_gogo | 2009-02-11 08:06:00
сайхан аялаад ирээрэй ихээс их өндөрөөс өндөр амжилт хүсье
8. callylily.blog.banjig.net (зочин) | 2009-02-11 08:29:44
ayan zamdaa sain yavaarai, bas adal yavdal, sonin hachin, hugjiltei baigee. Zorigtoi yumaa, bi Africa-s busdad ni ochno gej boddiin shd.
9. soren (зочин) | 2009-02-11 08:44:33
ayan zamdaa sain yabj ireerei amjilt
10. Namara | 2009-02-11 08:52:33
Сайн яваад их юм үзээд ирээрэй, Блог дүрэн зурагтай олз омогтой яваарай, Ёстой гоё аялалд гарах гэж байгаан байна. Амжилт
11. delgeen | 2009-02-11 09:05:03
za bi ch odoo xovor nandin tsetsegiin zurag xeer gadaa xool xiivel xoolnii zurag shuud zaxiasaaraa exelchlee xi xi ayan zamdaa sain yavaarai bvsgvi ardaas chini olon nvd xvleegeed xaraad xotsorloo shvv xi xi
12. МОНГОЛХҮҮ | 2009-02-11 09:08:46
Sain yavaad ih sonintoi uulzaarai bidentei. Amjilt
13. Nyamka | 2009-02-11 09:43:14
За тэгээд ганц сонирхолтой аялагчаа өөр газруудруу аялуулах гэж байгаам биз дэ бид хэхэ.
Их урт зам туулах учраас биесээ бодож яваарай, бас анхаарал болгоомжтой яваарай. Хамгийн гол нь зургийн апратаа хүзүүнээсээ салгаваа хэхэ олон зураг аваарай... хэсэгт л нийтлэл хүлээгээл суужих нь байна да бид чинь... Аяны алтан шар зам нь ивээг
14. Winterwood | 2009-02-11 09:52:51
T 2-ig Burhan iveeg! Aylalin chini zam ulziitei bh boltugai! Chinii bichleguud, avsan zuragnuud gaihaltai bdg, chinii nudeer harj, medremjeeree medersen, setgeliin ilerhiilel bolgoj bichdeg buhen chini uneheer davtagdashgui bolohoor aylalin urt zam, uudam tuviin urd tsegees avchirah buh medeelel, bichleg, zurag selt chini bidend unetei beleg bolno oo. Muruudliin aylal gedeg uneheer saihan aa, setgeliin yamar ih hanamj edlej bgaag chini medreh shig. Sain yavaad, saihan dursamjtai, oyun sanaani ih olz omogtoi ergej ireerei, blogt chini huleej suuy.
15. Өвлийн өвөө anjigai | 2009-02-11 09:55:02
За аян замдаа сайн яваарай.
Харуулж үзүүлж болох бүхнийг л бидэнд харуулаарай.
16. embi | 2009-02-11 10:08:53
за тэр зураг яах вэ% боломжоороо авна биз харин сайн яваад ирээрэй хө. Амжилт хүсье
17. ttulga | 2009-02-11 10:47:01
Амжилттай аялаад ирээрэй. Сонин хачин ихтэй сайхан бичлэг хүлээгээд сууж байя. Амжилт хүсье
18. ВАФЛЬ | 2009-02-11 10:56:12
сайхан аялаад, их сонинтой ирээрэй...чамтай хамт аялж яваа шүү, бид...хэхэ
19. leo | 2009-02-11 11:08:45
сайн яваад ганзага дүүрэн сонинтой ирээрэй танаас нэг юм авна шүү кккккк
за аймаар их амжилт хүсчийнэ. сонин содон ихтэй явах байхаа
20. leo | 2009-02-11 11:09:18
биеээ бодож явдагийм шүү
21. munguu (зочин) | 2009-02-11 11:14:02
сайн яваад ирээрэй.Уншигч бид үргэлж хамтдаа шүү.
22. dream_silver | 2009-02-11 11:45:22
Өнөөдөр би захидал хүлээн аваад баяртай байна, баярласан сэтгэдэлээ блог байхгүй болохоор энэд бичих гэсэн юм, хэдэн сарын өмнө Мэрлин эгчийн Зааны талаар тависан асуултанд хариулж өөрийн хайртай амьтаны зурагтай ил захидал хүлээн авах боломж олдоод бөөн баяр болж хэдэн сар захиагаа хүлээсэн боловч намайг хайгаад олоогүй бололтой 2 удаа дараалан илгээсэн боловч одоо хүртэл ирээгүй юмаа, Харин 3 удаагийн илгээлтээ өндөржүүлсэн хяналт доор явуулсан болохоор би одоо хүлээн аваад бөөн баяр ойр ойрхон зургийг нь харж, бичсэн үгсийг уншаад мишээгээд л сууж байна даа. Блогтой бол зургийг нь дараад оруулмаар байвч байхгүй хүн яах билээ дээ.

Зөндөө олон сайхан мэдээлэл өгч, бас үзээгүй зүйлийг минь үзүүлж, хараагүйг минь харуулж, сонсоогүйг минь сонсож байдаг Мэрлин эгчдээ дүү нь зөндөө баярлалаа.Цаашид ч бас зөндөө их юм мэдэж харах байх гэж бодож найдаж, хүлээж байгаа шүү. Зөндөө баярлалаа, Дүү Dreamsilver
23. Хэлтэрхий | 2009-02-11 13:15:26
сайн уу сайн яваад ирээрэй амжилт хүсье. алтан шар зам нь өлзийтэй байг. бичих болгон чинь сонин байна. хүлээгээд сууж байя.
24. Myrlin | 2009-02-11 15:15:00
Өглөөний мэнд андуудаа,
Бодсоноос минь олон хүн намайг сэтгэл зүрхээрээ үдэх гэж ирсэн байгааг уншаад би тун их баярлан хэлэх үгээ олохгүй байна...
Амжилт ололт, эрүүл мэнд, сэтгэл санааны гээд олон янзын дэмжлэг үзүүлж байгаа та нарынхаа итгэл сэтгэлийг өвөр дүүрэн тээсээр саадгүй сайн явж ирнэ гэдэгтээ би тун их итгэлтэйн зэрэгцээ ирээд бичих олон олон сонирхолтой зүйлийн талаар та нар минь аль хэдийн дотор нь орсон мэт мэдэрч ойлгон хүлээх авах дулаахан нандин мэдрэмж төрж байгаа нь гайхалтай санагдана.

Зургийн захиалгаа өгсөн хүмүүстээ дахин дахин гялайлаа, хүлээн авлаа. Зарим нэгэн санаа авах үүднээс та бүхнээсээ зургийн санал асуусан нь хэдийнээ намайг цэнэглээд эхэлчихлээ.

*Харин ил захидлаа хүлээн авснаа дуулгасан Dream_silver-тээ бас их баярлалаа, чи бид 2 хамтдаа энэ агшныг мөн ч их хүлээсэн дээ...

Нэрсийг тань би дурдаагүй ч хүн тус бүрийн ерөөсөн үгс хэвлэгдэн, аяллын цүнхэнд минь морилж надтай хамт аян замд гарнаа. Мохсон мөхсөн үедээ би та бүгдийн үгийг гарган эргэн эргэн уншиж урам зориг авч байх болно. ГЯЛАЙЛАА.
25. танхил | 2009-02-11 16:00:36
хурдан эргээд ирээрэй аялалд явах замдаа бид нартай холбоотой байна биз дээ
болгоомжтой яваарай бичлэг болгоныг чинь тэсэн ядан хүлээх болноо Бурхан чамтай хамт байг ээ
26. bataa123 | 2009-02-11 16:04:40
сайхан аялаад, мэдээллээ байнга бидэндээ хүргэж байгаарай

олон хүний өмнөөс аялж яваа гэдгээ ухамсарлаж олон сайхан зүйлсийг үзэж зураг хөргийг нь авч байгаарай за юу хэхэхэ
27. chimeglen | 2009-02-11 17:15:19
сайхан аялал байна шүү. амжилт хүсий, тэгээд аялаад байгаарай. ойрд орж ирээгүй удсан байна. зөндөө сайхан бичлэг оруулсан байна шүү. маргааш тухтай сууж уншина аа. ойрд нүүдэл суудал хийгээд зав зай муутайхан л байна. ширээ сандалаа зөөгөөд л гүйгээд байлаа, хэ хэ
28. Agai | 2009-02-11 18:56:03
saihan aylal hiigeed olon saihan niitlel oruulaarai. uneheer baylag blog shuu
29. buyan (зочин) | 2009-02-11 19:00:30
hi Myrlin egchee.. setgel duuren hanamjtai, camera duuren zuragtai, dursamj duuren adal yavdaltai saihan ayalaad ireerei.. ayani altan shar zam ni olziitei baih boltugai..
30. molor | 2009-02-11 19:04:24
Сайхан юмаа, явсан мөрөн дээр чинь нэгэн цагт гишгэх байхаа гэж итгэж байнаа, сайн яваад их зүйл үзээд ирээрэй
31. Myrlin | 2009-02-12 15:47:31
Сайн байцгаана уу?
*Танхил,
Аялалд гарахдаа интернет хэрэглэдэггүй бөгөөд явсан газрын хаа ч интернет өндөр үнэтэй байдаг нь бас нэг шалтгаан биз.
Гэвч энэ удаад интернет таарвал блогоо нэг эргэчих бодол байх шиг...
*Батаа,
Олон хүнд үзүүлэх харуулах юмтай ирэхээ би энэ удаад сайн ухамсарлаж байгаа.
Блог хөтөлдөггүй байхдаа өөрийн зургаа л дардаг байлаа, харин одоо өөр болсон шүү.
*Ширээ сандал зөөгөөд зав муутайг бодоход Чимэглэн маань багш юмуу гэж бодлоо

*Сайхан үгээр урам хайрлан суугаа та нартаа бүгдэд дахин дахин баярлалаа. Эргэж ирээд гайхалтай бичлэгүүдээр та нартаа хариу баринаа.
32. amanjinka | 2009-02-12 22:36:13
сайн уу хө?

гоё юмааа адал явдал ололт амжилт сайхан бүхнээр ганзага дүүрэн сайхан аялаааад ирээрэй...амжилт хүсье...аян зам чинь өлзий бүхэнээр дүүрэн байг
33. Oyuna (зочин) | 2009-02-13 06:43:12
sain yavaad saihan aylaad ireerei, altan shar zam tani uzliitei baigeeeee
34. daja21 | 2009-02-13 09:05:12
Сайхан юм аа.Хүн төрлөхтөн өмиөө сөхрүүлж чаддаггүй ганц зүйл бол байгал дэлхий.Энэ байгал дэлхийд дургуй хайргүй хүн байхгүй байх аа.
Сайхан аялаад их сонинтой ирээрэй.Хүлээж байя.
35. *САЙХАН САНАА* | 2009-02-13 09:57:37
Амжилт шүүү... аян замдааа сайн яваад ирээрэй....
36. angelic_universe | 2009-02-13 12:29:47
Аялалын тань алтан шар зам өлзийтэй байх болтугай.
Авсан зураг болгон чинь таны зүрх сэтгэл, дотоод ертөнц байх болохоор бид бүгдэд сайхан байх болноооооо. Амжилт шүү
37. Myrlin | 2009-02-13 15:32:04
Та бүхнээсээ үдэлтийн сайхан үгсийг сонсон сонсон би тун их баярлаж байгаагаа энд илэрхийлж ч барахгүй нь...
Тиймээс хүн тус бүрийн блог руу зорин орж баярласан сэтгэлээ бичин үлдээж байгаа билээ.
Та нартаа баярлалаа.

Ингээд аялалдаа гарахын өмнөх маргааш үдшийн сүүлчийн сэтгэгдлээр энэ бичлэгийнхээ энэ сэтгэгдлийн дор эргэн уулзья...
38. ZOCHIN (зочин) | 2009-02-14 13:54:47
HI? MYRLIN. CHAMD VALENTINI BAYRIN MEND HURGIE.AFRIKT ENE UDRIIG TEMDEGLEDEG UU? OIRD NET ORJ GARAAD BICHLEGIIG CHIN UNSHIJ AMJAAGUI L BAINA. AYALALDAA SAIN YAVAAD IH OLZ OMOGTOI IREEREI.
39. Myrlin | 2009-02-15 04:00:25
Сайн байцгаана уу найзуудаа?

Хэдхэн цагийн дараа би их аялалдаа гарах гэж байгаа тул явахаасаа өмнө амласан ёсоороо "БАЯРТАЙ, САЙН СУУЖ БАЙГААРАЙ" гэж хэлэх гээд орж ирлээ.

3-р сарын эхэнд шинэ аяллын үнэр нь хатаагүй сонин ихтэй бичлэгээр эргэн уулзацгаая.
... Явлаа, баяртай...
40. amanjinka | 2009-02-15 04:08:55
за сайн явааад олз омог дүүрэн буцаж ирээрэй өндөрөөс өндөр амжилт хүсье дэээ хө ....аян зам чинь өлзийтөй байг
41. ttulga | 2009-02-16 10:20:44
За аян замдаа саадгүй сайн яваад, ганзага дүүрэн сайхан бичлэгтэй ирээрэй. Африкийн ард түмэн юугаар гоёж байгаа зураг байвал дараад ирээрэй сонин байна. Баялаг байгаль эрднэстэй хэрнээ ард түмэн нь ядуу л амьдраад байгаа юм. Сонин байна гоёл, чимэг, зүүлт ....
За баяртай
42. whitepearl | 2009-02-18 21:26:58
аян зам тань өлзийтэй байх болтугай, өшөө олон сонирхолтой зүйлийн талаар уншина гэдгээ мэдээд зөндөө их баярлалаа, амжилт хүсье
43. Myrlin | 2009-03-03 14:10:09
Сар шинийн мэнд.
*Валентиний баярын мэнд хүргэсэн Зочин-доо маш их баярлалаа.
Энд энэ баярыг бусдын л адил тэмдэглэдэг юм билээ.
*Аманжинка надаас хэдхэн минутаар хоцорчээ... Би тэр үед уншаагүй гарсан байна.
*Ттулга ч бас хоцорч. Гэхдээ хүсэлтийг тань гүйцээх арга хэмжээ би авнаа.

Баярлалаа Аманжинка, Ttulga, Whitepearl нараа. Гэхдээ та нарын дээр бичсэн эхний сэтгэгдлүүд 2 их далайд хүрчихээд ирсэн, уншсан бизээ.
44. blessing_tara (зочин) | 2009-05-02 19:59:43
hi Myrlin
Ёстой санаандгүй шахуу блог-той чинь таарлаа.
Би бас наадруу чинь удахгүй очино. http://blessingtara.blogspot.com/ хальт ороод гараарай.
Утас шөрмөсний юм байвал үлдээгээрэй. Юмыг яж мэдэх вэ, цаг зав чинь таараад хальт уулзаад өнгөрөх ч юм билүү. Монгол хүнтэй South Africa-д таарна гэж бодоход гоё л байна..

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.