Африкийн ил захидал эзнээ сая л оллоо

Африк болон Энэтхэг зааны чухал хоёр ялгааг нэрлэж чадсан хоёр ялагчдаа хүссэн Африкийн амьтных нь зурагтай ил захидлыг Африк тивээс илгээх болзлынхоо дагуу саналыг нь сонсон, 2008 оны 10 дугаар сарын 20-нд ялагчдынхаа байгаа газар болох Австрали, Солонгос улс руу тус тус илгээж, Австралийн Индра хүссэн захидлаа 2008 оны 11 дүгээр сарын 6-нд хүлээн авснаа мэдэгдэж доорх электрон захиаг ирүүлсэн байна.

Hi Myrlin,

Ene udriin mend. Unuudur greetings huleej avaad mash ih bayrlalaa goy zuragtai goy bichigtei goy ugtei goy greetings bailaa. Chamd amjilt az jargal sain saihniig husye!!!

Best regards,

Indra

Харин Солонгос улсад сурч буй Dream_silver-т явуулсан захидал эзнээ олохгүй байгаа талаар тухайн үед мэдэгдэж нэмэлт мэдээлэл оруулж байсныг энд дарж сонирхож болно.

Эцэст нь 3 дахь удаагийн баталгаажуулсан захидлыг Dream_silver маань 2009 оны 2 дугаар сарын 11-нд хүлээн авч баярлаж талархсанаа ийнхүү илэрхийлжээ.

22. dream_silver | 2009-02-11 11:45:22

Өнөөдөр би захидал хүлээн аваад баяртай байна, баярласан сэтгэгдлээ блог байхгүй болохоор энд бичих гэсэн юм. Хэдэн сарын өмнө Мэрлин эгчийн зааны талаар тавьсан асуултад хариулж өөрийн хайртай амьтны зурагтай ил захидал хүлээн авах боломж олдоод бөөн баяр болж хэдэн сар захиагаа хүлээсэн боловч намайг хайгаад олоогүй бололтой 2 удаа дараалан илгээсэн боловч одоо хүртэл ирээгүй юмаа. Харин 3 удаагийн илгээлтээ өндөржүүлсэн хяналт доор явуулсан болохоор би одоо хүлээн аваад бөөн баяр ойр ойрхон зургийг нь харж, бичсэн үгсийг уншаад мишээгээд л сууж байна даа. Блогтой бол зургийг нь дараад оруулмаар байвч байхгүй хүн яах билээ дээ.

Зөндөө олон сайхан мэдээлэл өгч, бас үзээгүй зүйлийг минь үзүүлж, хараагүйг минь харуулж, сонсоогүйг минь сонсгож байдаг Мэрлин эгчдээ дүү нь зөндөө баярлалаа. Цаашид ч бас зөндөө их юм мэдэж харах байх гэж бодож найдаж, хүлээж байгаа шүү. Зөндөө баярлалаа, Дүү Dreamsilver

/"Мөрөөдлийн их аялалдаа гарлаа, түр баяртай найзуудаа!" бичлэгийн сэтгэгдлээс/

Ялагч Индра зааны зурагтай ил захидал захиалсан бөгөөд заанууд гэр бүлсэг амьтан гэдэг утгаараа энэ зурагт захидал эзэндээ таалагдсан нь зүй.

 

Dream_silver анаашны зурагтай ил захидлыг сонгосон ба эхний 2 удаа илгээсэн ч эзэндээ очоогүй ил захидал.

 

Харин 3 дахь удаагийн оролдлогоо би өөрчилж өөр захидал сонгосон юм.

 

Миний гараар бичигдэж, Өмнөд Африкийн марк, тамга тэмдгээр өнгө орсон эдгээр зурагт захидал эздэдээ дурсгал болон үлдэх болтугай!

Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэсэн ардын минь үг байдаг. Одоо би баяртай байна...

Төгсгөлд нь ийшээ орж миний мөрөөдлийн их аяллын маршрутыг сонирхож, хүссэн зургаа захиалах буюу ямар ямар зураг авч болох талаар шинэ содон санаа оноогоо хуваалцаарай.

Энэ сарын 15-нд би аялалдаа хэдийн одсон байх болно.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-02-13 06:15:01
хэ хэ за ямар ч байсан хүрэх эзэндэээ очжээ хө...баяр хүргье дреамдаа
2. Ялгуусны харшийн орой (зочин) | 2009-02-13 06:48:48
Сонирхолтой юм байна шүү
3. chabu (зочин) | 2009-02-13 07:23:54
dream_silver ni yasan, gereesee hoogdoo yu, olohoo baiv uu? tomchuudiin togloom ih sonirhood hicheelee hiihgui baihaar l tegj baigaa yum, ha ha
4. dream_silver | 2009-02-13 07:44:49
minii il zahidalaa avaad bayartai baigaa,

chabu-heterhii ih huleesen bolohoor irehgui baina gej bi bodson sh dee. hehe
5. Болжмор | 2009-02-13 07:45:36
Сайхан аялаад олз омог ихтэй ирнэ хэмээн хүлээж сууя аа...
Гоё юмаа...хэхэ
6. Өвлийн өвөө anjigai | 2009-02-13 09:01:44
САйхан юмаа. Би Африкийн 4 томын зургууд авахыг хүсч байгаа шүү.
7. monjigo | 2009-02-13 09:20:14
waaw goe yumaa. nadad bol africaas l bol uynii ch zuragtai bsan hamaagui ee... ooriinhoo gariin usegtei il zahidaliig ilgeehgui biz he he
8. bolorka83 | 2009-02-13 09:47:34
saihan . ajil hiibel duustal davs hiivel uustal aa gej ,,, amjilt husiiee
9. *САЙХАН САНАА* | 2009-02-13 09:49:31
хөөөх эзэд нв азтай байна шүү... гоё гоё бүх юм эзэд эзэддээ..
10. cacharel | 2009-02-13 09:57:19
Яассс гоёиймпээээ.
11. Namara | 2009-02-13 10:06:22
Ямар гоё юм бэ? Мэдсэн бол тэр асуулт хариултанд оролцдог байж /Бяцхан атаархав/ хи хи
12. angelic_universe | 2009-02-13 12:30:23
Эзнээ олсон бол болоошдээ гэж......
13. leo | 2009-02-13 12:37:03
гоё юмаа
14. bataa123 | 2009-02-13 12:38:26
дараа янзан бүрийн уралдаан зохиовол үзэж тарж үсэрч наалданаа хэхэ
сүүлд нь ил захидлын эзэн батаагаа оллоо гээдл бичлэг тавигдаад л гоё ч юмуу хэхэхэ
15. bujin | 2009-02-13 12:46:16
сайхан аялаад олз омог ихтэй ирээрэй.
16. bi_banjig | 2009-02-13 13:18:41
good luck, have a nice journey, my friend
17. bi_banjig | 2009-02-13 13:20:27
нэг хоёр гуруу мөрөөдсөн гэсэн... хэхэ
18. indra (зочин) | 2009-02-13 14:54:17
oh minii ner dahiad durdagdsan baina greetings,d uneheer ih bayrlasan shuu hadgalaad l hun orj ireheer ongirood l suuj baigaa.Dream silver 3 udaa greetings avtsan ym bishuu ireegui bainaa geel bi bas tegj sergelentdeg baijee xe xe just joke shuu/ Ok ayalald chin amjilt husye!!!
19. Myrlin | 2009-02-13 15:23:52
Сайн байцгаана уу андуудаа?
*Тиймээ, захидал эзэндээ хүрсэн нь хамгийн чухал.
*Мөрөөдлийн их аялалд минь сайн сайхныг ерөөсөн бүхний үгийг хүлээн авлаа, баярлалаа.
Бас зарим нэг хүмүүсийн ил захидлын мөрөөдлийг сонсоход сайхан байна.../бодов/

*Гялайлаа Индра. Чамаас эргэн сураг дуулахад сайхан байна шүү.

Ингээд аялалдаа гарахын өмнөх маргааш үдшийн сүүлчийн богино сэтгэгдлээр "Мөрөөдлийн их аялалдаа гарлаа, түр баяртай найзуудаа" бичлэгийн сэтгэгдэлд эргэн уулзья.
20. whitepearl | 2009-02-13 17:26:39
гоё юмаа
21. Nyamka | 2009-02-15 04:24:22
САйхан сайхан
22. apabst | 2009-02-15 04:34:20
аялалдаа олз омогтой сайн яваад гоё бичлэг зураг оруулаарай...
23. Орнелла | 2009-02-15 19:07:30
Оо ийм юм болоод өнгөрсөн юм уу? Хоцорчихсан байна ш д
24. embi | 2009-02-23 08:44:12
Сайхан байна аа хө. Гэхдээ энэ бичлэгийг аль дээр хийсэн юм байна шдээ би хаагуур яваад төөрчихөв хэ хэ.

Тэр мэндчилгээ авсан улсуудад баяр хүргэе
25. leo | 2009-02-23 15:31:19
сайхуу хө хаана явна та
26. МОНГОЛХҮҮ | 2009-02-24 11:32:20
Tsagaan saraa haana ugtaj bna Sar shinii mend devshuuley

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.