Төрсөн өдөр эсвэл 5 км

Африк тив гэлтгүй дэлхийд нэртэй, Мадиба хэмээн эх орондоо хүндлэгдэн хайрлагдсан Нельсон Мандела-гийн 91 насны ой өнөөдөр тохиож, орон даяараа ард түмнийхээ хамтаар Мадиба төрсөн өдрөө /7-р сарын 18/ тэмдэглэлээ.

Төрсөн өдөрт нь зориулсан концерт Нельсон Мандела-гийн талбайд өрнөх, харин Лөүнхилл гэдэг газарт гэр бүлээрээ, бяцхан үрсээ тэргэнд нь түрээд, хайртай нохдоо дагуулаад, таягтай бол таягаа тулаад ч болов алхах, нас  үл харгалзах, хүссэн хэн бүхэн оролцох чөлөөт цагийн 5 км-ийн зайн гүйлт/алхалт зохион байгуулагдах гээд хоёр үйл явдал давхацсан өдөр байсан ч гүйлтийн өдөрлөгт очихоор гэрээсээ бид гарлаа.

Цагаа буруу тэмдэглэснээс 2 цагийн өмнө бид хүссэн газраа иржээ. Худалдаа наймаагаа сурталчлах гэсэн байгууллагууд асруудаа зоож завгүй гүйлдэн харагдах ч гүйлтэнд оролцох хүмүүсээ бүртгэж эхлэхэд талбай хөгшин залуу, хүүхэд тэрэг, нохой, дугуй гээд түмэн зүйлээр дүүрсэн байлаа.

Энэхүү гүйлт нь зугаа хэлбэрээр зохиогдож байгаа ч өөр нэгэн зорилго нь хурсан олноос хөнжил цуглуулж ядууст хандивлах явдал юм.

25 Ранд-аар дугаар авч энгэртээ хадсан миний бие задгай үсээ боогоод л энэ олон хар цагаан хүмүүсийн дунд дардан зам хуваалцан урд хойноо орон гүйхэд бэлэн болов.

Бага насны охид хөвгүүдээр гүйлтийн гараагаа өнгөлж, араас нь мэргэжлийн тамирчид болох ивээн тэтгэгч байгууллагынхаа сурталчилгаа бүхий пудволк өмссөн хар голдуу залуус зогссон байх ба харин би тэдний ард очиж зогсоод хөл нүцгэн ч ноосон малгайтай нэгэн хар хүүг пүүзгүй гүйж чадах л юм байх даа гэж гайхшрах зэргээр дэргэдэх хүмүүсээ ажиглан гараанаас гарахад бэлэн болчихсон зогсож байлаа.

"Бүгд бэлэн үү?" гэж буу өргөсөн хүн гараанд зогссон олон хүмүүсээс давтан асуусныхаа дараа буугаа тэнгэр өөд чиглүүлээд тоолж эхэлсэн бөгөөд буун дуу хадахад юм ч бодох завдалгүйгээр урдах хүмүүсээ дагаад нэг мэдэхэд би гүйж эхэлсэн байлаа. Урдах хүмүүстээ тулаад хурд авах аргагүй ганцхан хормын төдийд  л замын хоёр талын зүлгэн дээгүүр өч төчнөөн хүмүүс хажуугаар хэдийн өнгөрөөд пижигнэн одсонд тэднийг дагаад би ч зүлгэн дээр гарчихав.

Хүмүүсийг дагаад арай л хурдтай гүйж байгаагаа ухаарсан даруйдаа өөрийгөө хянаж, өглөө бүр яаж гүйдэг билээ тэр л зангаараа хурдаа тохируулсны дараа удалгүй амьсгаа дарагдаад дотор уужрах шиг болов.

Гүйгчдийг чөлөөтэй нэвтрүүлэх үүднээс замын хөдөлгөөнд оролцох машинуудыг хаших ч замын хөдөлгөөн ихтэй газар гүйгчдийг түр зогсоож замын ачааллыг зохицуулж байсан ба энэ хугацаанд би нэг удаа хашигдаж түр зогссоныг эс тооцвол бие болоод сэтгэлзүйн байдал бүх талаар хэвийн байлаа.

Гараанаас гараад хэдэн бяцхан хөвгүүдтэй урд хойноо орж, тэдний зарим нь хурдлаад алга болсон, зарим нь амьсгаадаад ард хоцорсон тул хэсэгтээ ганцаараа шахуу гүйсээр удалгүй араас гүйцэн ирэх асар өндөр залуусын дунд адилхан амьсгаадсаар эгнээнд нь орж явчихав. Тэдэнтэй өмнө хойноо орж бас л хэсэг гүйв. Түр амрах гэж тэднийг алхаж эхлэхэд би гүйцэж, харин эргээд тэд гүйж эхлэхдээ намайг гүйцэх зэргээр гүйсээр мөн л заримыг нь ардаа гээв бололтой сураг алдарч, үлдсэн хэд нь зам уруудаж эхлэхүйд хурд аван алга боллоо.

"Урд тань ус айсуй" гэсэн бичиг замын хажуугаас нүдэнд тусахад л цангаж байгаагаа мэдэх шиг болов.

Бариа хэзээ бол гэж бодохгүйг хичээн, урдах хүмүүсээ дагасаар барианаас гарсан газраа нэг мэдэхэд эргээд ирсэн ч цааш талбайн дотогш татсан туузыг даган тойрч гүйсээр барианд ирэхэд барианд орсон хүн бүрийг зохион байгуулагчид зогсоож, энгэртээ болон нуруундаа хадсан дугаарын доод хэсгийг тасдан авах агаад дугаарын доор нэр ус, нас хүйс болоод аль клубийн харьяа зэргийг бөглөх хүснэгт байдаг, түүгээр нь эхний байруудад ямар хүн орсныг мэдэх боломжтой. Мөн тэр хэсгийг хайрцганд хийж сугалаа болгон татаж, азтангуудад янз бүрийн бэлэг гардуулдаг билээ.

Цааш хэд алхаад барианд орж ирсэн эхний 1300 оролцогчдод дурсгал болон үлдэх цоо шинэхэн цагаан пудволкоо гардаж аваад мөн л оролцогчдод үнэгүй үйлчлэх ундаа түгээх цэгээс хүйтэн Кола сонгож уугаад гол үйл ажиллагаа минь дууссан юм.

Эхний байранд орсон хар залуу мэргэжлийн тамирчин бөгөөд тэрбээр 14 минут 56 секундэд барианд оржээ. Харин би 30 минутын дараа, ойролцоогоор 70 гаруй хүний дараа барианд иржээ. Нийт 1200-гаад хүний 400-гаад нь алхсан, хүүхдээ тэргэнд түрж оролцсон гэвэл миний амжилт чамлахааргүй ч юм шиг. Хамгийн гол нь минчийж улайсан нүүрнээс өөр зовиургүйгээр гүйлтийг дуусгасан, одоо ч эцэж ядарсан шинж алга байна гэдэг өглөөдөө цөөхөн хэдэн км-ийн зайд гүйдэг, тамирчин бус надад тун бахархалтай санагдана.

Гүйлтийн явцад хэд хэдэн газар зураг авсан байсан бөгөөд тэдгээрийг дэлгэж үзүүлсэн самбараас өөрийн зургаа олж захиалаад дурсгал болгон авах үйлчилгээ ч бий.

Ирэх сард нэгэн байгууллагын өдөрлөгт уригдсан, тэнд нь 5 км-ийн зайн гүйлт бас орсон байгааг бодоход энэ мэтээр миний Африк дахь гүйлтийн зургууд энгэр дэх дугаар, хажуудаа гүйх хар цагаан хүмүүсийн зургийн хамтаар бас нэгээр нэмэгдэх нь.

Ийнхүү би "Нөхөрлөл Марафон-2010"-т оролцох бэлтгэлээ базааж байна...

 

Зургууд

Цагдаа нар үүргээ гүйцэтгэхээр ирсэн байгаа нь

 

Дугаараа аваад хадаж буй хүмүүс

 

Энэ бяцхан хүү аавынхаа хамтаар гүйх нь. Цаана нь талбайн дотогш татсан туузыг даган бариа хүрэх зам харагдана.

 

Мэргэжлийн тамирчдын баг хувцсаа сольж бие халаалтаа хийж байгаа нь

 

Барианаас гарах цаг дөхсөөр...

 

Буун дуу тас хийхэд...

 

Гүйх бус алхах хүсэлтэй хүмүүс барианаас гарч байгаа байдал

 

Оролцогчдод пудволк дурсгах цэг

 

Хурсан олныг баясгасан Африкийн омгийн бүжиг /Охид/

 

Эзнээ хүлээх сугалааны бэлгүүд

 

 

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. delgeen | 2009-07-19 06:55:46
woooow 1300 xvnees 70 garuid gedeg chini xi xi xi yu ve ene bol bi uuriiguu chinii orond tavix yum bol geed muruuduxud l bi az jargaltai xi xi mundag amjilt gargajee bayar xvrgeye gvigeed bai oxin mini xi xi xi amjilt
2. ss_gogo | 2009-07-19 08:51:03
сайн уу хө мундаг юмаа нөхөрлөл марафонд нь хамгийн түрүүнд амжилт хүсье
3. m (зочин) | 2009-07-19 10:03:54
энд ороод нэтээр өөр хоорондоо тоглож болдог юм. шинээр нээгдсэн монгол саит.
тэтрис тулаан, рэнжү(манайхаар о экс гэсэн үг), шатар зэрэг бий.

вэб хаяг: togloom.net
4. gan-yalalt (зочин) | 2009-07-19 11:15:08
eruul biyd saruul uhaan... gej mongolchuud heldg shuu dee.Chamd buun bun amjiltaa.busgui min...
5. gan-yalalt (зочин) | 2009-07-19 11:19:05
chamtai yariltsah gesen yum.bi honogiin 12 tsagt ni msr-tee baij baidag.tiimees hezee neg neted holbogdohdoo minii hayagiig burtgeed orood ireerei... /murch4559/
6. Namara (зочин) | 2009-07-19 13:58:14
Ямар сайхан юм, маш дээгүүр орж ирсэн байна шүү дээ, Амжилт хүсье.
7. m2 | 2009-07-19 14:23:18
ямар гоё сонирхолтой амьдрал вэ
8. Myrlin | 2009-07-19 18:04:54
Өглөөний мэнд,

*Gan-Yalalt,
Хаягаар чинь өөрийн хаягаа илгээлээ.

Амжилт хүссэн та бүхэндээ талархаж сэтгэлдээ баяртай байна, гялайлаа найзуудаа.
9. apabst | 2009-07-19 20:03:24
хөөх сайн гүйдэг юм байна.
Би бол тэгж гүйж мүйнэ гэсэн ойлголт байхгүй ш тээ.. ккк
10. Hilde | 2009-07-20 00:48:44
байнгын бэлтгэл гэдэг эндээ ... сайн гүйсэн байна шүү... би гүйхээ болиод хэдэн сар болж байна. ирэх жилээс эргээд гүйнэ дээ ..
11. leo | 2009-07-22 23:46:00
та сайн гүйсэн байна шүү танд амжилт хүсье
12. Winterwood | 2009-07-23 00:14:35
Сайн гүйжээ. "Нөхөрлөл 2010" тэмцээнд амжилт гаргахын тулд улам их бэлтгэл хийгээрэй. Их бага гэлтгүй тэмцээн болгоноос туршлага, тэвчээр, эрч хүчийг авах учир 2010 оноос өмнө зохиогдох тэмцээнүүдэд оролцох нь зүйтэй байх аа.
13. buyan (зочин) | 2009-07-24 13:40:54
hurdan guideg huuhende bayar hurgeye..
14. Myrlin | 2009-07-24 22:02:26
Сайн уу андуудаа,
Удаан уулзаагүй мэт л санагдах нь Банжиг болохгүй байснаас...

Сайхан үгээр дэмжсэн бүгдээрэнд нь баярлалаа.
Харин "Нөхөрлөл Марафон"-ий зам нь 2010 онд өгсүү талдаа болох юм байна. Тиймээс чухам хэцүү дуулдаад зориг мохоогоод л байна...

Үдэш шинэ бичлэгээр эргэн уулзацгаая.
15. *САЙХАН САНАА* | 2009-07-28 17:34:27
70-р байр мундагаа. би ч ойрын зайд юу вэ гэхээс холд бол бардаггүй ш дээ..

харууд бол харин гөрөөс шиг хурдан бараг л бие нь гүйхэд зориулагдсан ч юм шиг харагддаг шүү..
16. chimeglen | 2009-08-11 10:54:39
sain guijee. sonirholtoi yum
17. Өвлийн өвөө anjigai | 2009-09-03 04:54:12
Энэ ёстой хөөрхөн арга хэмжээ юм байнаа. Энийг Монголдоо зохиомоор санагдлаа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.