Өвлийн хэдэн сарыг дамжин байж машин дотроосоо нууцаар зургийн хальснаа буулгасан жилийн аль ч улиралд, хаана ч, хэзээ ч, хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй гэлтгүй өмсдөг нутгийн хүмүүсийн нэгэн гоёл бэлгэвчин /кондом/ малгайг танилцуулж байна.
Машины гадаах зогсоолын харуулууд


"... Харих замдаа хэдэн удаа явсных гэсэндээ төөрч будилалгүй явсаар Итали хоолныхоо газар хүрч ирэн машинаа тавьчихаад дотогш орох гэтэл хэн нэгэн араас исгэрэхэд эргэн харвал нэгэн хар залуу гараа өргөн мэндэлсэн нь машиныг чинь харж байгаа шүү гэсэн дохио байлаа.
Машины хулгай тоогоо алдсанаас тавьсан машиныг хардаг харууд хаа сайгүй байдаг бөгөөд төв суурин газраар тод шар-ногоон өнгийн тусгай хантаазтай, харин хөдөө газраар хаанаас хэдийдээ гараад ирэв гэмээр энгийн хувцастай харуудтай машин руугаа явах замд олон таарна. Тэд машины эзнээс хэдэн Ранд л салгаж байвал машиныг үнэхээр харж байсан эсвэл сиймхийг ашиглан мөнгө олох гэсний алин болохыг мэдэхэд хэцүү ч дахин эргэж ирэхгүй газраа мөнгө өгөлгүйгээр яваад өгөхөд асуудалгүй авч олон дахин ирдэг газар бол хэдэн зоос өгөхгүй л бол дараагийн удаад машиныг зурах, сэв суулгах оролдлого хийдэг гэдэг.
Машин харсны хөлсөнд би голдуу 2 Ранд өгдөг ба цагаан эрчүүд 1 Ранд гар луу нь шиддэгийг хараад заримдаа 1 эсвэл хос 50 Сент өгөх нь бий. Сент өгвөл гараа тосон авч байхдаа л дургүйгээ илтгэсэн авиа гаргана, тэр авиаг энд илэрхийлж чадашгүй нь. Машинаа удаан тавиагүй газраа мөнгө өгөлгүй явчихдаг тохиолдол бас байна. Ийнхүү машин сахиж мөнгө олдог харууд өдөрт чамлахааргүй их мөнгө хийдэг гэж баттай эх сурвалжаас сонссон" хэмээн Парк дахь сүүлчийн өдөр бичлэгтээ өгүүлж байжээ.
Гар дээрээс наймаа хийгчид
Их замаар тасралтгүй урсах машинуудыг гэрлэн дохиогоор зогсох агшинд гартаа барьсан эсэн бусын зүйлээ цонхоор нь шууд наймаалагчид.


Тэдний талаар Жобург хотын төвөөр бичлэгтээ "Гэрлэн дохио болгонд гартаа өлгөсөн хийгээд барьсан ундаа, нүдний шил, гар утасны цэнэглэгч, хүүхдийн тоглоом, уран зураг гээд элдвийн зүйлийг машины явуут дунд машинуудын голоор явж жолооч нарт зарж наймаалцдаг нутгийн харууд байтугай харуудын оршин суугаа дүүргүүдийн бохир заваан орчны зургийг ч одоо болтол авч чадаагүй яваа минь нэгийг өгүүлнэ. Айж явахад аминд өлзийтэй гэдэг үг байдаг даа" хэмээн дурдаж.
Эдгээр наймаачдын зургийг авах нь аюултай байж мэдэх ба тэд камер харсан даруйдаа нүүр буруулдаг. Тэдэнд зарахгүй юм үгүй гэдгийг эдгээр зураг илчилнэ.
Түр амсхийж зогсоо наймаачид

Залуу үеийнхэн



Бидний машины урдуур зам хөндлөн гарах гэсэн эмэгтэй ч бас бэлгэвчин малгай өмсжээ.

Энэ хүү малгайтай ч хөл нүцгэн пүүзгүй гүйсэн тухай "Бага насны охид хөвгүүдээр гүйлтийн гараагаа өнгөлж, араас нь мэргэжлийн тамирчид болох ивээн тэтгэгч байгууллагынхаа сурталчилгаа бүхий пудволк өмссөн хар голдуу залуус зогссон байх ба харин би тэдний ард очиж зогсоод хөл нүцгэн ч ноосон малгайтай нэгэн хар хүүг пүүзгүй гүйж чадах л юм байх даа гэж гайхшрах зэргээр дэргэдэх хүмүүсээ ажиглан гараанаас гарахад бэлэн болчихсон зогсож байлаа..." гэж Төрсөн өдөр эсвэл 5 км бичлэгтээ цухас өгүүлсэн билээ.

Тайлбаргүй


Сэтгэгдэлүүд:
газар газрын сонион гэж..
энэ юуных юм болоо
сайнуу та
Сайн уу?
хэхэ малгай нь эгдүүтэйм.. хэхэ
*Аманжинка, Оyuna,
1 Ранд = 15 Америк Сент/хэлбэлзэнэ/
Давхар хуудас нээгдээд байгаа үзэгдлийг Аманжинка маань засчихсан шиг байна аа, баярлалаа Аманжи.
*Эмбий, Чимэглэн, Luza,
Манай гэрийн үйлчлэгч ч өмсдөг малгай. Харин өөрсдийн ойролцоох ил зах, замын хажуу зэргээр л зардаг байх.
Нутгийн хүмүүс юу байгаагаа өмсдөг, эр хүн эмэгтэй хүний цүнх бариад, эмэгтэй хүний эрээн цоохор, цэцэгтэй цамц ч өмсчихсөн байгаатай таарч болно гэхээр тэдний хувьд хувцаслалт чухал биш юм.
*Gan-Yalalt,
Малгай л гэдэг байх, харин бол миний өгсөн нэр ээ. Зарим нь бүүр эгц босоо, дотор нь юм чихчихсэн мэт байдаг ч үргэлж машинтай яарч, анхаарал болгоомжтой яваагаас тэдгээр сонгодог малгайнуудын зургийг авч чадалгүй өнгөрдөг дөө.
*Leo, Angelic_universe,
Сайн, сайн уу хоёр андаа.
Анх энд хөл тавьснаас хойш л энэ малгай үргэлж миний сонирхлыг татсаар ирсэн...
Одоо ч үүнийг өмссөн хүн зөрвөл боломжтой газар байвал аппаратаа шүүрэх, яаж эвтэйхэн зургийг нь мэдэгдэлгүй авах вэ гээд "их ажил"-тай болдог шүү.
*Сайхан санаа, Hilde,
Аялал амжилттай, үргэлжилсээр.
Халуун зунаар ч малгайгаа өмссөн нь таарч л байдаг нь тэдний байгалиас заяасан өвөрмөц биемахбодийн зохицол биз ээ.
Байнгын зочид, бас сэтгэгдлээ заавал үлдээдэг анд та нартаа баярлалаа.
*David,
Зочилсонд гялайлаа. Блогт тавтай морил.
Миний хувьд машины цонх байнга хаалттай, зэрлэг бутны зэлүүд газар бол харин онгойлгож амьтан хардаг тал бий. Гэхдээ ялангуяа тамхи татдаг хүмүүсийн машины цонх онгорхой байх нь тааралддаг.
Бензин түгээгүүрийн газар нь итгэмжлэгдсэн, өөрсдийн тусгай хувцасаар ижилссэн хүмүүстэй, мөн дэлгүүр, бэлэн мөнгө татах машин ч байдаг гэхээр харьцангуй тайван орчин шиг санагддаг.
*Аравst,
Толгойгоо ороох нь тэдний бас нэгэн стиль байх.
Эндхийн харууд тод бус, бараан голдуу хувцас өмсдөг. Эрчүүдийн олонхи нь ажлын хувцас өмсдөг /Зураг 7-д тухайн ажлын хувцасны өмдний зураг байна/
Зочилсонд баярлалаа.
*Anara,
Би бас тэгж бодсон тал бий.
*Saikhnaa,
Бэлгэвчин малгай нь улирлын чанартай биш ээ. Ердөө л ноосон, ийм загварын малгайгаа хэзээд ч өмсөж болно.
jhn tsagaan ataarhii
hehe gaihaltai ene ornii tuhai humuusd shn medeelel ugch bgaa chin taalagdaj bna
bi ch bas aylah shine gazar oron uzeh durtai
chamd az jargal gegeen buhniig husii
Сонирхолтой байлаа.
Зочилсонд гялайлаа.
*Tylga, Akuta,
Блогт тавтай морил.
Сайхан үгээр дэмжиж ерөөл үлдээсэнд баяртай байнаа.
Akuta, дараа эргэн уулзана гэж найднам. Ажилд чинь бас амжилт хүсье.
*Анжигай,
Тэр хэсгийг блогоос чинь уншаагүй өдий хүрчээ. Таны блог арвин, уншаагүй нь их билээ. Ямар гарчигтай бичлэг байгаагаа зааж өгвөл тун сайн байна.
Сэтгэгдэл үлдээх: