Наран шингэх цагаар

Тэртээх нэгэн он цагт үл таних нэгэн хүнтэй хамт анх чи над дээр ирэхдээ ихэд цочирдсон бас алмайрсан нүдээр намайг харж давлагаан чимээ байтугай зөөлөн элсэнд минь ч хөл чинь шигдэхээс эмээж зогссон.

Эрч хүчээрээ аархан хөөсрөх давлагаанаас минь үнэхээрийн сүрдэж эрэг өөд хурдлан тэмүүлэх чи удах тусмаа дасч, нар шингэхийн алдад харин ч бүр тэдэнтэй минь уралдан тоглож эхэлсэнсэн.

Бүсгүй чамайг би мартаагүй, мартахын ч аргагүй өвөрмөц сонин бүсгүй тэр л байгаагаараа намайг гайхшруулж бас алмайруулж байсан. Ихэд эмээсэн харцнаас чинь эрэмшсэн би давлагаагаа улам ихээр эрчилж, царайнд чинь айдастай хамт гэрэлтэх баяр хөөрийг шавхахыг хүсэхэд тэднээс минь сүрдэх чиний хашхираан өөрт чинь хүч өгөх мэт давлагаанаас амжиж зугтсаар хуурай элсэнд хүрсэн даруйдаа чи буцаад л над руу гүйх.  

"Болгоомжтой байгаарай. Давлагаа маш хүчтэй. Давлагааг чи харж байгаа ч хормын зуур л өөр нэг давлагаа чамайг залгина шүү" гэж тэр танихгүй хүн анхааруулахад хариуд нь асуусан асуулт чинь чамайг огт өөр ертөнцөөс ирснийг тэгэхэд надад ойлгуулсан.

Алхам алхмаар чи над руу ойртсоор давлагаа ташааг чинь цохиход л энэ бол тоглоом биш гэдгийг чи ухаарсан... Өмнө чинь хөлгүй их уснаас өөр юу ч үгүй тийм л хоосон авч дүүрэн ертөнц чамд зүйргүй сонин байсныг харцнаас чинь төвөггүй уншихаар байсан. Хоосон харагдах тэр ертөнцийн ер бусын урин дуудах нууцхан холбоог чи бас мэдэрч байсныг ч би мэднэ...

Хүүхэд шиг тийн орилж хашхиран давлагаанаас зугтах чамтай хамт үдшийг тун ч жаргалтай өнгөрүүлсэн ба тэр хүнд надаас илүү чи сонин байгааг би ажигласан. Чилгэр сайхан биетэй... цагаан арьст тэр залуу чамаас тэс өөр хүн байсан. Чамд юугаа ч зориулахад бэлэн түүнийг чи анзаараагүй, харин намайг бишрэн шүтэж байсныг чинь тэрбээр ойлгож байсаан.

"Буцах цаг боллоо" гээд өнөөх хүн чамайг надаас харамлах шиг машиндаа суулгаад авч одсон...

Харин өнөөдөр чи эргээд иржээ, тэгэхдээ тэр залуутай хамт.

Африкийн халуун нарыг тэвчиж эс чадан борлосон хуруунуудын чинь нэгэнд хос бөгж гялалзаж, харцанд чинь хайр гэрэлтээд нутгийн минь залууд чи бууж өгчээ.

Давлагаагаар туугдаж ирээд эргийн элсэнд шигдэн далдрах далайн дунгуудыг элснээс нь ухаж гаргахдаа хөөрч баярласан дуугаар "Надад туслаач" гэж өнөөх залуугаас хүсч байсан, алаг нүдэн аравгар хавчнуудыг ч үүрнээс нь гарсан даруйд нүхийг нь бөглөн өөр нүх рүү хөөж оруулаад хооронд нь байлдуулан баясаж суусан чамайг одоо ч би тодхон санаж байна.

Далайд шингэх нарыг хармаар байна гэхэд чинь "Ийм газар харанхуй болтол байх нь аюултай" хэмээн тэр хүн хэлж байсныг ч мартаагүй ээ. "Энэтхэгийн далай дээр наран жаргахыг харах боломжгүй, харин Атлантын далай байсан бол..." гэж нэмж хэлсэн түүний үгэнд чи итгэсэн.

Одоо чи буцаж ирээд наран шингэх цагийг хүлээн зогсоно. Тэртээх он цагт үзэж чадаагүй гайхамшигт агшныг эргүүлэн төлөхөөр миний нутгийн залуу хажууд чинь бас зогсоно.  

 

Эрч хүчээрээ аархан хөөсрөх давлагаа

 

Давлагаагаар туугдаж ирээд эргийн элсэнд шигдэн далдрах далайн дун

 

Нар шингэх цагаар

 

Нар шингэсний дараа

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-09-02 13:43:23
сайн уу хө сайхан зурагнууд байна шүү
бас тэр дунд бичсэн бичлэг яасан гоё бичэээ вэ
2. Орнелла | 2009-09-02 13:44:27
Тэр чинь хэн байдаг билээ гэж хэрэгт дурлав Ямар гоё зургууд вэ?
3. Орнелла | 2009-09-02 13:45:16
Үгүй энэ Аманжийг яая даа байз
4. Оогий | 2009-09-02 13:48:59
сайхан зургууд байна

Аманж минь яагаав
5. Вафль | 2009-09-02 14:18:05
таны сүүдэр ший юу хэхэ. Гайхалтай танин мэдэхүйн блог доо.
6. Julia_976 | 2009-09-02 16:11:10
Их гоё бичжээ. Тэр хос бэлзэгтэй залуус, энэ өндөр бүсгүй бүгд гоё юмаа.
7. Oyuna | 2009-09-02 16:22:54
тэр хос бэлзэг энд зогсож байгаа нарийхан урт бүсгүй бичлэг бүгд чиний анхны үйлдүүд байх гэж тааварлав

та 2тоо аз жаргал хүсье
8. amanjinka | 2009-09-02 16:27:23
хувилгаанааа арай жаахан хурдан айн хэ хэ



ооогийноо аан энэ хувилгааны удаан гэж



оюунаатайгааа энд л таарах юмдааа сайн уу хө
9. apabst | 2009-09-02 19:51:28
гоё зурагнууд байнаа...
10. Монгол Зон | 2009-09-02 20:04:30
saihan zuragnuud uzej bayaslaa, elsnii shirheg gazar buriin usniih oor baidag shuu, ih sonin.
11. Эмбий | 2009-09-03 00:08:20
Ёстой л нэг гуалиг хүүхэн байна шүү хэ хэ
12. soulmate (зочин) | 2009-09-03 00:33:05
сүүдэр шийг нь энд ингэж хардын байжээ ккк

гоё шүү чиний амьдрал тэр чигтээ...эгэл биш...байнгын уншигч чинь хэрнээ анх удаагаа л сэтгэгдэл үлдээж байна
Мэрлин Ямар гоё бичлэг вэ, уянгалаг...
Яасан гоё зураг вэ,,, тэр гоо сүүдэр...
14. Geronimo | 2009-09-03 00:52:33
Yamar ch baisan hoorhon suudertei busgui baina.
15. bi_banjig | 2009-09-03 01:09:23
зурагнууд ч сайхан л байна... гэхдээ л жаахан гунигтай байна
16. saikhnaa (зочин) | 2009-09-03 02:40:29
tiimee saihan murtluu jaahan gunigtai gedeh unen . yag tiim medremj turj bna. saihan bichleg boljee.
17. Өвлийн өвөө anjigai | 2009-09-03 03:40:52
Ёстой гоё бичсэн байна. Би зунжин хөдөө явж байгаад ирсэн тул одоо л зуны бичлэгүүдийг чинь унших гэж байна даа.

Далай сайхан шүү. Би ч бас амьд явсных 4 том далайг үзчихсэн шүү.
18. *САЙХАН САНАА* | 2009-09-03 08:59:37
хаяаа нь улайгаал ... маргааш дулаахан өдөр биш ээ халуун өдөр болно оооо
19. Жиргээ | 2009-09-03 09:02:02
saixan bichleg...
20. T.Anhil (зочин) | 2009-09-03 09:46:34
Ta nar maani mash sain bichih yumaa. Yun setguulch, zohiolch ene ter. Afrikiin busgyui mini gaihamshig zurguud chin urgelj namaig gaihuuldag daa. Bi jiriin l neg mongol emegtei, Ulaanbaatartaa shigdej suusaar ih olon oniig udseen. Gehdee aguu ih Nomhon dalain derged jil iluu bolson udaatai, ter yeiig sanalaa bna, uuriin chin neg unshigch. 2009.09.03. pm 5.59.
21. Nyamka | 2009-09-03 14:51:20
Сайхан зураг үзээд гарлаа
22. Наргил | 2009-09-03 17:01:33
ямаррр гоё яасан үзэсгэлэнтэй юм бээ
сайхан зурагнууд байна
23. amanjinka | 2009-09-04 03:13:37
аанха.
за хө амжилт хүсье
24. blogtoihun | 2009-09-04 03:14:41
Сайн уу... найз минь...
25. Agai | 2009-09-04 03:17:29
зураг авна гэж кино үзэж байгаа юм шиг санагдаж байна
26. Монгол Зон | 2009-09-04 03:32:56
oilgood ch baigaa yum shig, naran jargaj bui bolohoor manantai baina uu minii setgel?
27. Myrlin | 2009-09-04 04:08:58
Бүрэн дэлгэж болдоггүй амьдралын олон өнгөтэй түүхийн нэгэн хэсэг...

Soulmate, T.Anhil гээд анхны сэтгэгдлээ үлдээсэн анд нартаа онцгойлон талархаж, харилцан биесээ таньдаг болох байхаа гэж найднам.

Зочилсон, сэтгэгдлээ үлдээсэн та нартаа гялайлаа. Бүгдээрэнд нь дэлгэрэнгүй хариу бариагүйг ойлгох буй за.
Жич: Хос бөгж - Сүйн болоод хуримын бөгж. Гэрлэсэн хосын эмэгтэй нь энэ 2 бөгжийг хосоор нь зүүн гарын ядам хуруундаа зүүдэг.
28. ttulga1977 (зочин) | 2009-09-04 09:57:26
Эхний зураг гойд таалагдлаа. Сайхан бичлэг болжээ. Анх удаа далай эрэгт очиход үнэхээр сүрдмээр шүү. Давалгаатай байхад тэр дуу чимээ, салхи нь бас л сонин доо
29. Sayamaa (зочин) | 2009-09-04 11:43:01
Tanii bichleguud uneheer gaihaltai bdag shuu. Odor bolgon l shine bichleh bnauu gej shalgadag bolood bna da. Enhii zurag deerh suuder goy bna, buur iluu ihiig medehiig hush bna. Amjilt husie.
30. angelic_universe | 2009-09-04 11:47:08
woooooooooooooow ямар тасархай байна ааааааа.
31. leo | 2009-09-04 16:22:11
гайхалтай үнэхээр маш гоё бичлэг бас маш гоё зурагнууд
тэр залуу азтай залуу юмаа (бяцхан харамлав хэ хэ)
32. Hilde | 2009-09-06 16:45:16
Гайхалтай бичжээ, сэтгэл хөдөлчихлөө... ийм дүрслэл уншаагүй удсан байна шүү баярлалаа
33. Zaya (зочин) | 2009-09-06 19:57:32
Hi.Saihan bichleg bas goy zuragnuud bna. Bi Ethiopios bichij bna. 11 sard, bi Omnod Afrikt surgaltand suuh yum, ter uyer uulzaldval yamar ve?
34. Winterwood | 2009-09-06 23:05:42
Миний найзын сүүдэр нь хүртэл сайхан харагдах гоо үзэсгэлэнгийн манлай шүү дээ.
35. Myrlin | 2009-09-08 19:03:36
Таалан уншиж сэтгэгдлээ сийрүүлсэн олон олон уншигч та нартаа гялайлаа.

*Sayamaa,
Бодит амьдрал минь энэхэн орон зайд урссаар, үргэлжилсээр байх болноо.

*Zaya,
12 сард сургуулийн амралт эхэлж бас Крисмас баяр өргөн дэлгэр болдог тул хүмүүс үр хүүхдүүдийнхээ хамтаар амралтын газруудыг дүүргэдэгээс тэднээс өмнө амжиж бас хэт халуунаас өмнө амжиж амарч зугаалах хүүхэдгүй-хүмүүсийн хүсэл 11 сард их байдгаас бид ч бас тийм төлөвлөгөөтэй байгаа билээ.

Тун удахгүй шинэ бичлэгээр эргэн уулзья андуудаа.
36. gan-yalalt (зочин) | 2009-09-11 12:21:09
chamaig bi shootoi heetei davuun tsamts jinsen umd urt turiitei kobei gutalta... busguigeer tusuuldug baisan chin ald delem anduursan baina sh dee... saihan huuhen bainaa.ih erhemseg haragdaj baina... heheheheh tusuulul maani ingej zuruh gej... Myrlin aa. Saihan hair baidag oldvol aldaj bolohgui gedeg dee.amjilt husii hongorhon Mongol busgui chamd...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.