Нэг жилийн ойн Асуулт хариултад урьж байна

Тус блогт 2008 оны 10 дугаар сарын 15-нд анх удаа асуулт хариулт өрнүүлж, ялагчдад өөрсдийнх нь хүссэн амьтны зураг бүхий Өмнөд Африкийн ил захидал илгээж баярлаж талархсанаа харилцан хуваалцаж байсныг жил гаруйн хугацаанд блогоор зочлон орж гарч байсан уншигчид маань сайн мэдэх байх аа.

Түүнээс хойш уншигчдаа хөгжөөх зорилгоор ямар нэгэн болзолгүй ч зурагт асуулт хариултыг нэг удаа зохиосон бөгөөд ийм асуулт хариулт дахин хэзээ зохиох вэ гэж асууж сураглаж, бас сонирхож байсан уншигч, блогчиддоо талархахын зэрэгцээ анх асуулт тавьсаны нэг жилийн ой өнөөдөр давхцаж буйг тохиолдуулан 2 дахь удаагийнхаа асуултаа та бүхэндээ хүргэж байна.

Асуулт хариултын зорилго:

Өөрийн хүсэл сонирхлоо дагнан нээсэн энэхүү блогийн ЭХ БАЙГАЛЬ, ЗЭРЛЭГ АМЬТДЫН талаарх бичлэгүүд уншигчдын сэтгэлд хэрхэн хүрч, хэрхэн тэднийг хөглөж, хөтөлж байгаад судалгаа авахад оршино.

Болзол:

   -  Доор бичигдсэн хоёр асуултаас нэгийг сонгох, хүсвэл аль алинд нь хариулж болно.

   -  Хариулт нь өөрийн тань сэтгэлийн бодит үгс байх /Бодит жишээ байвал хуваалцах/

   -  Илэрхийлэх утга санаа ойлгомжтой байх

   -  Блогийн бичлэгүүдээс санаа авч мөн иш татаж болно.

   -  Сэтгэгдэл урт эсвэл богино байх тухайд болзол үгүй.

   -  Хариултыг 10 дугаар сарын 22-нд дуусгавар болгож, 23-нд ялагчийг тодруулсан байна.

   -  Хариултыг блогийн эзний имайл хаяг, Банжиг зурвас, түүнчлэн хариулагч хүсвэл асуултын дорх сэтгэгдэлд нээлттэй үлдээж болно.

   -  Оролцогч хүсвэл "Зочин"-ы нэрээр оролцож болох бөгөөд тухайн оролцогчийн нэр, хаяг зөвхөн блогийн эзэнд үлдэнэ.

   -  Энэхүү асуулт хариулт нь 7 хоногийн хугацаатай тул оролцогч эхний сэтгэгдлээ хангалтгүй гэж үзсэн тохиолдолд сэтгэгдлээ шинэчлэн, дахин шинээр оруулж болно.

Дурсгал:

   -  Ялагч болсон оролцогчийн хүссэн амьтных нь /Африкийн онгон зэрлэг амьтдаас сонгох/ зураг бүхий ил захидалд блогийн эзэн өөрийн гараар дурсгалын үгсээ бичин хүссэн хаягаар нь илгээж, ялагчийг хүлээж авсны дараа "Африкийн ил захидал эзэндээ очлоо-2" гэсэн шинэ бичлэгээр ялагчид илгээсэн ил захидлын зургийг тавьж бусдад сонирхуулна.

   -  Ялагчийн өөр нэг сонгосон зурагт ил захидлыг ялагч өөрөө хэн нэгэн дотны хүндээ дурсгах боломж олгох үүднээс уг ил захидалд үг бичилгүй, шинээр нь хамт илгээнэ.

   -  Ялсан оролцогчийн хариултыг тус блогийн баруун гар талд байрлах "Энэхүү блогийн тухай товчхон" гэсэн хэсэгт ялагчийн нэртэй /Блогтой бол блогийн нэрийн/ хамт БАЙРЛУУЛАХ бөгөөд ялагчийн сэтгэгдэл нь хожмын цагт ч блогийн бичлэгүүдтэй хамт нягт орших эрхэм тодотгол болон хамт хадгалагдан үлдэх юм.

Асуулт:

Эхний сонголт: "Монгол хүний мөрийг Африкт гаргахуй" блог нээгдээд хэдийнээ нэг жилийг ардаа орхижээ.

Энэ хугацаанд тус блогийн бичлэгүүдийг байнга уншсаар ирсэн уншигч, блогчид та бүхний эх дэлхий, байгаль, ан амьтдын талаарх үзэл бодолд энэхүү блог ХЭРХЭН нөлөөлж, мөн таны зүрх сэтгэлд ЯМАР шинэ өөрчлөлт, уур амьсгал авчрав гэдгийг асуух цаг нь болсон гэж үзлээ.

Тиймээс эх дэлхий, ан амьтдаа хайрлан хамгаалах, тэдгээрээс сэтгэлийн их таашаал авч амьдрах тухайд хувь хүнийхээ дотоод оршихуйгаараа өөрчлөгдөн шинэчлэлт авчрахад тань энэхүү блог тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж, нөлөөлж чадаж буй эсэхэд өөрийн эрхэм нандин сэтгэгдлээ, өөрийн зүгээс, өөрийн үгээр харамгүй илэрхийлэн тодорхойлно уу.

Удаах сонголт: Блог дахь байгаль, ан амьтадтай холбоотой бичлэгүүдээс таалагдсан нэгэн бичлэгээ сонгон авч, ЮУНЫ УЧРААС, ЯАГААД сонгож авснаа УРАН ТАНСАГ БАЙГАЛЬ, ОНГОН ЗЭРЛЭГ АМЬТАД-тай холбон өөрийн сэтгэгдлээ, өөрийн зүгээс, өөрийн үгээр харамгүй илэрхийлэн тодорхойлно уу.

                                    ***   ***   ***

"Та өөр хэн нэгнийг тантай цуг өөрчлөгдөн хувирахыг хүлээх хэрэггүй. Таныг хөдөлж эхлэхэд дэлхий хөдөлдөг. Таны өөрчлөгдөж байгаа хэр хэмжээгээр таны амьдралд оролцон тоглогсод өөрчлөгддөг буюу шинэ оролцогсод орж ирдэг. Тэд чамд тусалж дэмжин, юм зааж сургаж байх явцад та ч мөн тэдэнд тусалж дэмжин, зааж сургаж байдаг" гэсэн Эндрю Мэтюсийн хэлсэн сайхан ишлэлийг нэг жилийн өмнөх асуулт хариултад зориулан хэлж байсан бол энэ удаад ч үнэ цэнээ гээгээгүй тул Та бүхэнд урам хайрлах болтугай хэмээн зориуд энд дахин давтан сийрүүлэн үлдээе.

Та бүхэндээ амжилт хүсье!

Жич: Асуулт хариултыг зарим хүмүүс уран яруу бичлэгийн тэмцээн мэтээр хүлээж авч буй нь ажиглагдсан тул оролцогчид асуулт хариулт авах болсон ЗОРИЛГО гэсэн хэсгийг, тавьсан АСУУЛТ-тай нь хамт анхаарч уншихад гарц нь тун хялбар байх болно.

Энэ бол блогийг магтан дуулах асуулт хариулт биш, харин эх дэлхийнхээ онгон тансаг, уугуул төрөлх төрхийг нь хадгалан авч үлдэхэд ТА БИДНИЙ оролцоо бага гэлтгүй хэрэгтэй бөгөөд үүнийг далимдуулан та энэ сэдвийн хүрээнд өөрийн үгээ бусдад хүргэх боломж олдож байгаад л оршино.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Жиргээ | 2009-10-15 07:18:28
negt
2. Жиргээ | 2009-10-15 07:22:44
za umshlaa, buruu exend orchij

xun amitnaas xuulaxiin tuld suuld adag xavitsaa orj ireye ee
3. Жиргээ | 2009-10-15 07:23:42
bas shalgaruulaxdaa exnii 3 bairand userch orj irsen gej xarj uzne buizaa
4. Жиргээ | 2009-10-15 07:24:50
yag ya gechuu daxiad unshiidaa, yaag untax geed nud anildchixsan bainaa, tuunees bish ch turuulexed yuxan baix ve

za untlaa...
5. Жиргээ | 2009-10-15 07:27:20
asuult-xariultiin temtseenii neg jiliin oin bayariig xurgexee martsan bainaa.

za za exnii 5 bairt ch orloo, sanaa amarlaa...kkk
6. Жиргээ | 2009-10-15 07:31:00
Yamartaa ch unshij bui xuniig tsever baigali-extei xolboj, tanin medexuin asar ach xolbogdol ugch, ingesneer turxen zuur ch boltugai tes uur yertuntsud amraadagaaraa tanai blog ontslogtoi shuu!
Нэг жилийн ойн баяр хүргэе...

Хааяа хааяа орж ирдэг ч сонирхолтой зүйлс уншиж, хараад гардаг шүү...

Тэмцээнд нь амжилт хүсье.

Хамгийн сүүлд бичсэн
"Та өөр хэн нэгнийг тантай цуг өөрчлөгдөн хувирахыг хүлээх хэрэггүй. Таныг хөдөлж эхлэхэд дэлхий хөдөлдөг. Таны өөрчлөгдөж байгаа хэр хэмжээгээр таны амьдралд оролцон тоглогсод өөрчлөгддөг буюу шинэ оролцогсод орж ирдэг. Тэд чамд тусалж дэмжин, юм зааж сургаж байх явцад та ч мөн тэдэнд тусалж дэмжин, зааж сургаж байдаг"
гэсэн үг их таалагдлаа
8. chimgeeitgel | 2009-10-15 09:32:00
шинэ блогчин тул орж ирдэг болоод удаагүй биагаа. сайхан тэмцээн болж байгаан байна. бүгдэнд нь амжилт. нэг жилийн ойн мэнд хүргэе.
9. Nyamka | 2009-10-15 09:53:48
Сайхан сайхан
ойн баяр хүргэе
10. Gan-Yalalt (зочин) | 2009-10-15 09:56:52
neg nasnii bayar hurgey ee.uraldaand turuuleh ni bish oroltsoh ni saihan baina aa.tiimees ene uraldaand zaaval oroltsono oo.
11. Oyuna | 2009-10-15 10:41:05
Банжиг хэмээх орон зайд нэгдэн кибэр найзуудтай болж блог гэрүүдээр зочилж инээн баясаж, урамшин толгой дохиж, хөөх хэмээн уулга алдан сайхныг, гайхамшигийг бишрэн мөн хамтдаа нэг ангийнхан болтлоо дассан, Монгол хүний зочломтгой зангаар бичлэгээрээ угтан, заавал ороод гарахгүй гэрийн нэг нь танайх бөгөөд дэлхийн нөгөө бөөрөнд орших Африк тивийн соёл, зан заншил, амьдрал хамгийн сонирхолтой нь зэрлэг амьтдын араншинг үзсэн мэт үгээр тодотгон бичсэн бичлэгүүдийг уншиж мэдлэгтээ мэдлэг нэмж, сонирхон уулга алдан унших сүрмдээр, аймаар мөртлөө сонирхолтой блогийн танихгүй мөртлөө таньдаг, хамтдаа аялж яваа анддаа зорьсондоо хүрч, олон сайхан бичлэгээ үргэлжлүүлээрэй гээд эрч хүчтэй, зоригтой, үргэлж инээж яваарай гэж хүсье
12. Хэнхэг Гэндэн | 2009-10-15 11:10:34
Би Эмэгчинг заанг эхнэрээ болгож, Арслангаар өрхөө татуулж, хөлөө хучуулмаар байна.
13. chimeglen | 2009-10-15 11:42:06
Сайн байна уу. анд минь. Ойрд блогоор тань сааталгүй удсан байна шүү. Сайхан тэмцээн зохиож байгаа юм байна.Миний хувьд хаанаас ч юм бэ дээ, блог ID-г тань аваад 2008 оны 11 сарын 6-нд блогт тань өдөржин саатаж билээ. Тэр гайхалтай бичлэгүүд сонирхолыг минь хөтөлсөөр бараг бүтэн өдрийн ажлаа би алдсан байх аа. Тэгээд эхний бичлэгт тань ийм сэтгэгдэл үлдээсэн байх юм. "Би уншсаар л байна. Гайхалтай юм аа. Үнэхээр гайхалтай" гэж бичжээ. Гэхдээ энэ сэтгэгдлээ би сая л эргэн харж саналаа. Үнэхээр гайхалтай шүү, анд минь, чиний блог. Африк гэхээр л миний сэтгэлд нэг тийм элсэн цөл, хар царайтай ядуу, өлссөн хүмүүс, маш халуун гэх мэтээр л төсөөлдөг байлаа. Харин анд чиний блог миний энэ мөхөс бодлыг өөрчилж, очиж үзмээр дотор арзаганасан бодлыг төрүүлсэн билээ. Сонирхолтой аялалын тань амттай мэдээллийг үргэлж шимтэн уншиж, гайхалтай хэмээн уулга алдан үлдээсэн сэтгэгдэлүүд чиний блогт үлджээ. Африк орноор та 2-той "хамт" аялан ан амьтад, унаган байгалийнх нь гайхамшигт төрхийг харан баярлаж суудаг билээ. Алс холын Африк орныг өнгөгүй шилээр харан сайхан мэдээлэл түгээдэг эрхэм анддаа баярлаж явдаг шүү. Завтай үедээ энэ блогоор саатаж, амттай мэдээллээ уншиж байх болно оо. Анд чамд их амжилтыг хүсий. Аяны тань алтан шар зам өлзийтэй байх болтугай хэмээн Монголчууд бид ерөөдөг дөө... Би ч бас яг энэ мөчид тэгж ерөөе.
14. bi_banjig | 2009-10-15 12:08:27
сайн уу, уралдаанд чинь оролцох эсэхээ сайн шийдэж амжаагүй л байна, чам шиг үзсэн харснаа яруу сайхан бичиж чадах биш...
гэхдээ ямартай ч чиний блогт бичлэг нэмэгдэхэд баярлан уншиж, ихэнхидээ "аймаар атаархсаар" л гардаг даа...
амжилт хүсэхийн хамт алтан шар зам чамайг ивээж байхын ерөөл өргөе ээ.
15. Myrlin | 2009-10-15 16:34:46
*Жиргээ,
Эхний 6-д нэрээ үлдээсэнд баяр хүргье
Асуулт хариултын нэг жилийн ойн мэндийг хүлээн авлаа. Энэ нь тухайн үед тэмцээнд оролцоод ялагч болсон хүмүүсийн маань ч баяр юм.
Эргэж энд уулзахыг хүлээе.

*Бялзуух,
Асуулт хариултын нэг жилийн ойн мэндийг хүлээн авлаа.
Далимд нь оролцогчиддоо ч амжилт хүсье!
Гялайлаа анд аа.

*Chimgeeitgel,
Шинэ блогчин ч тун эрчимтэй уншигч гэдгийг мэдсэн. Гэхдээ шинэ гэлтгүй ТЭМЦЭЭН бол ТЭМЦЭЭН!
Асуулт хариултын нэг жилийн ойн мэндийг хүлээн авлаа.

*Нямка,
Чамайг оролцох хүний нэг гэж бодном.
Асуулт хариултын нэг жилийн ойн мэндийг хүлээн авлаа.

*Ган-Ялалт,
Сайхан үгээр дэмжсэнд маш их баярлалаа. "Уралдаад түрүүлэх нь биш оролцох нь сайхан" гэсэн үгийг чинь олон олон УНШИГЧИДДАА давхар дамжуулья.
Тэмцээндээ нэр шигээ ялалт байгуулаарай.
Асуулт хариултын нэг жилийн ойн мэндийг хүлээн авлаа.

*Oyuna,
Үлэмж сайхан ерөөл бат оршиг.
Чамайг оролцогчийнхоо нэгээр хэдийнээ бид хүлээж суугаа...

*Хэнхэг Гэндэн,
?

*Chimeglen,
Сайн, сайн байна уу?
Анхнаасаа л эрч хүч, цог жавхаа дүүрэн, гэрэл гэгээ цацан орж ирсэн чамайг энд эргэн харсандаа маш их баярлаж сууна.
Сайхан ерөөл бат оршиг.

*Bi_banjig,
Сайн, сайн уу.
Хугацаа хангалттай тул оролцох эсэхээ шийдэх цаг бий. Харин энэ бол яруу сайхан бичлэгийн тэмцээн биш гэдгийг ойлго.
Байгаль, дэлхийгээ үзэх үзлээрээ ойрхон байж мэдэх анд чамайг бусдад хандан үгээ хүргэх таатай боломжийг ашиглана гэж найдаж байна.
Эрхэм ерөөл бат оршиг.

Цагаа гарган үгсээ шигтгэсэн андууд та нартаа туйлын их баярлалаа.
10-р сарын 22-ныг дуустал энд би Оролцогчдоо хүлээж байх болно.

Дашрамд сануулахад, асуултаа сайн уншиж, тохиромжтойг нь сонгоорой.
16. Вафль | 2009-10-15 21:10:31
танин мэдэхүйн блогийн эзэнд талархаж явдагаа хэлчээд гүйчихий.
17. apabst | 2009-10-16 01:49:10
би чам шиг ийм гоё уран яруу бичиж чадахгүй ш тээ... Германаар бичиж болох уу гэлүү хэхэхэ
18. bataa123 | 2009-10-16 16:02:25
сайн уу ойн баярын мэндээ

надад хамгийн их таалагддаг нь амьтадыг их гоё өвөрмөц өөрийн өгсөн нэрээр /хоч ч гэж болох л юмдаа/ нэрлэдэг чинь юмдаа, тэр амьтдыг нэг л ойр дотно болгох шиг болдогдоо
19. Жиргээ | 2009-10-16 16:23:24
bi neree uldeegeegui ee...setgegdel bichsen shuu dee

bataa123-g gertee urij bn aa, daarch baina uu?
20. Myrlin | 2009-10-16 22:07:48
*Вафль,
Зочилсонд бас хариу талархая анддаа.

*Apabst,
Энэ бол яруу сайхан бичлэгийн тэмцээн биш гэдгийг ойлгоно уу.
Гэвч хүсэлтэй бол Германаар бичиж болно, гайхалтайгаар орчуулаад доор нь би байрлуулья.

*Батаа123,
Сайн, сайн уу.
Өмнөх зурагт-асуулт хариултад амжилттай оролцож байсны хувьд энэ удаад чамаас илүүг хүлээнэ...

*Жиргээ,
Тиймээ, чиний нэртэй сэтгэгдэл шүү дээ. Одоо уйлахаа боль.

Оролцогчиддоо хандаж "Жич" хэсгийг нэмж орууллаа.
Хэрвээ ойлгомжгүй, бүрхэг зүйл тулгарвал шууд асуугаарай.
21. garnet (зочин) | 2009-10-17 15:02:25
Sonirholtoi bichlegyydeer beleg barij bdag blogiin ezendee gynee talarhaj yvdag shyy. Amjilt!
22. apabst | 2009-10-17 19:27:17
өө joke байсан ш тээ мурлин ээ... сорри буруугаар ойлгуулсан бол ...
23. Anara (зочин) | 2009-10-20 21:02:15
Sain uu? Myrlinee. Yuni omno gaihaltai olon medeelel, tanin meduuleh olon saihan tuuh, barimt zurag zergiig bidend haramgui zoriuldag blogiin chin 1 juiliin oin bayariin mendiig hurgeye. Mongol hunii moriig Afrikt gargaad zogsohgui nutag negten bolon busad uls orond amdarch baigaa mongolchuuddaa oorin uzsen harsanihg haramgui zoriuldag avyalsag chadvar bolon saihan setgeld chin uneheer talarhaj bainaa.
24. Anara (зочин) | 2009-10-20 21:06:30
Tsemtseend nodlin oroh geed amjaagui bur daraa n medsen, harin odoo oroitoogui bololtoi, amjij 2 odriin omno orj medsendee bayarlaj bainaa. gehdee asuultand hariulahdaa end bichij oroltsoh uu? Bur horhoi hurgechihlee. Sansaniig bodohod amarhan yum shigaa gehdee olon asuult baihgui zovhon setgeglee bichih n gej oilgoloo.
25. Myrlin | 2009-10-20 21:39:39
*Garnet,
Өмнөх зурагт-асуулт хариултад амжилттай оролцсон хоёр хүний нэг нь байсны хувьд энэ удаад боломжийг ашиглаарай. Хариу амжилт хүсье.

*Apabst,
...Ойлгов...

*Anara,
Сайн, сайн уу. Ойн мэндийг хүлээн авлаа.
Уншигчдын маань нэг нь байж сэтгэгдлээ ч байнга зориулсаар ирсэн чамд ч бас хариу талархаж явдаг билээ.
Хариултыг хүсвэл энд нээлттэй үлдээх эсвэл имайл хаяг, Банжиг зурвасын алинаар нь ч ирүүлж болох тухайд "Болзол"-д багтаасан буй.
Асуулт нь бидний эх дэлхийн байгаль, ан амьтдын тухайд л төвлөрсөн асуулт юм.
26. Anara (зочин) | 2009-10-20 21:41:39
Bi 2 dahiig n songoloo.
"Baigalaar sahlgarsan gaihaltai amtam" bichleg nadad olon shine medeellig ugsnoos gadna olon zuiliig bodogduulsan n nuuts bishee. Hamgiin sonirholtoi n ger bulseg bie bieneesee suraltsahaas gadna ooriigoo tolind haraad tanidag geluu ter talaar unshaad uneheer angaisan neeree l uhaantai avraga byet yumaa gej bodogdson. Zaani oyun uhaan bolon busdad anhaarch surgamjildag n humuun bidentei adil yum shig sanagdsan. Magadgui zarim talaaraa hun bidnees ch iluu baij boloh yum. Yaagaad gevel hun bid ur huuhdee osvor nasnaas ider zaluu boltol n hajuudaa zaaj surgan yalanguya belgiin boijiltiin uyed n tusgaarlan tuslah n bitgii hel yarih hel amtai baij ene talaar yariltsaj zuvlon zuv zamruu n hutulj chaddag shuu dee. Em zaanuud tsus oirtuulahguin tuld urjil belgiin hariltsaag n 16 nas hurtel n harj surgamjildag geheer uneheer sonin bas gaihaltai. Urd n bid zaaniig avrag byetei surdmeer bas zerleg amtan met oilgodog baisan. Getel uhaalag baidal ger bulseg gedgiig olj medeed/zuvhon ene blognoos/tedniig uneheer bishirch hairlamaar sanagdsan. Bi ooroo setguulch hun usvur nasniihand zoriulsan hede heden nevtruuleg bichij baihad 9-10 angiinhani gol emzeg sedev n belgiin hariltsaaa uyerhel hair durlal baidag ch ted ene talaar hezee ch aav eejeesee saihan zuvlumjj surgamj avdaggui geheer haramsaltai. Hajuud n anhaarch halamjildaggui murtloo huntei untchihav, jiremsen bolchihvoo gedeg hatuu ugseer ur huuhduudiinhee zurh setgeliig n sharhluuldag. Harin zaan bol hajuudaa surag dundaa daguulj hamgaalj surgadag sain amtan. Ene talaara zarim humuusees 100 huvi iluu yumaa gej bi unelsen. Gehdee bid ahmad uyeesee suraltsahgui bol odoogiin zaluu zaanuud shig humuujilgui bolj uldeh magadlaltai shuu. MInii yag yu heleh geed baigaag oilgoson bizdee. Yaagaad ch yum Surgiin hamgiin uhaantai erh medeltei huchtei em zaan shig bi usvur nasnii ohid huvguuddee anhaaral tavj, hyanaj bas zaaj surgan nas byed n hyrgemeer sanagdsan shuu. manaih osvor nasni /12-16/ nasni 4 huuhedtei ail. Gehdee bi oyun uhaant hun bolhoor iluu olon zuiliig hiij chadna gej naidaaj baina. Gehdee l zaanii tuhai omnoh minii bodol oorchlogdson, zaanaas bi ooriigoo teneg gej uzehgui ch gelee, zaani tuhai sonin hachin medeelluud namaig olon zuiliig bodohod hurgesen. Iim l uchraas bi uuniig bichij bainaa. Neeree humuun bid an amtan araatan jiguurtenees iluu uhaantai ch tednees iliigeer baigal delhiid hor hunuul uchruuldag zerleguud shuu dee. Gehdee bid uhaarsan bol oroitoogui baina, eh delhiigee hairlahad hun bolgoniig alham alhamaar uragsh hutulj baigaa ene blogiin ezen Myrlin chamd bayarlalaa.
27. Anara (зочин) | 2009-10-20 21:58:32
Hi, wow dor n hariult n ireed anh udaa l ingej neted taarlaa. ok oilgoloo. mash olon sedveer olon bichleg unshij sanal setgegdelee bichij baisan bolhoot uhaarch oilguulsanaas ehleed uram zorgiin ug geed chamd handaj bichih zuil ih bainaa, tedniigee amjij mail haygaar chin yavuulnaa ok. Za amjilt husye. saihan amraarai.
28. Myrlin | 2009-10-21 22:23:58
*Anara,
Хариултаа/сэтгэгдлээ бичин үлдээсэн чамд маш их баярлалаа.

Хариултыг эцэслэх хоног дуусаагүй байгаа тул 10-р сарын 23-ны шинэ бичлэгээр эргэн уулзья.

Асуулт хариултад оролцох бас оролцсон та нартаа амжилт хүсье.
29. Myrlin | 2009-10-23 05:20:54
Асуулт хариулт өндөрлөлөө.
Ялагчид имайл очно.

Энд сэтгэгдлээ зориулсан та нартаа гойд их талархаж дараагийн шинэ бичлэгээр удахгүй эргэн уулзья.
30. Oyuna | 2009-11-13 13:08:48
харагдахгүй болохоор бас санадаг юм байна шүү хэхэ

тэмцээнд оролцмоор байсан ч сачий хүрсэнгүй эээ уул нь бодоол яваад байсын....
31. molor | 2009-11-13 13:13:56
Сайн уу, Мирлин? Ойрдоо үзэгдсэнгүй юү дээ?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.