Энд асар том гол байсан юм. Гол тэр чигээрээ усны үхрээр дүүрэн, тэр хэмжээгээрээ ч усны үхэр бидэнд гай зовлон учруулдаг байлаа.
Үр тариа боловсрох үеэр тэдгээрээс зогсоо зайгүй хооллох шувуудтай эмэгтэйчүүд маань өдөржин тэмцэж, харин үр тариагаа усны үхрүүдээс хамгаалахын тулд эрчүүд бид арьсан бөмбөрөө шөнөжин нүддэг байлаа. Ийнхүү өдөр шөнийн завсар, усны үхэр болоод шувуудын дунд хүмүүс бид амсхийх завдалгүйгээр үр тариагаа харж хамгаалан, хураан авч нөөцөлнө. Тийм нөхцөл байдалд усны үхрүүд ч бас ухаантай болчихно. Тэднийг барих гэж гүнзгий нүх ухаад ч нэмэргүй байв.
Тэгтэл нэг л өдөр нутагт маань цагаан хүмүүс хүрч ирсэн юм. Үүн шиг амархан юм алга гээд усны үхрийг төвөггүйхэн цааш нь харуулахыг бидэнд үзүүлэхдээ буу гээчийг анх танилцуулснаар тэрхүү зэвсгийг ямар ч үнээр хамаагүй өөрсдийн болгох хүслийг бидэнд төрүүлсэн юм. Тэдэнд байгаа бүх бууг нь бид өөрсдийн үхэр мал, зааны соёо, амьтдын арьс, байгалийн үнэт чулуу гэх мэт зүйлээрээ сольж авахдаа бууг нь шалгах нэрийн дор тэднээр өөрсдийнхөө өмнө усны үхэр буудуулж байж, буу болгон нэг бүрчлэн нэг усны үхрийг хороож байж бидэнд ирсэн юм даа.
Хавар ирэхэд бидний эд зүйлсээр дүүрэн үхэр тэргээ хөллөсөн цагаан хүмүүс малыг маань ч урдаа туусаар явж одоход тэднээс бидэнд буу нь л үлдэж хоцорсон юм.
Түүнээс хойш амьдрал сайхан байлаа... Цагаан хүмүүс бидэнд хэрхэн чарга хийж үхэрт хөллөн чирэхийг заасан тул эмэгтэйчүүд маань эд зүйлсээ үүрч явахаас ангижирч, эрчүүд бид ч тоймгүй олон усны үхрийг цааш нь харууллаа. Үр тарианы ургац арвин байснаас жаргал цэнгэлээр дүүрэн найр наадам олонтаа үргэлжилж ноход маань ч өнгө зүс орон таргалж эхлэв.
Гэтэл... Жил ирэх тусам голын зэгс улам бүр өндөр ургаж, өтгөрч байгааг бид анзаарав. Өвсөн тэжээлт усны үхэр үгүй болсноор зэгснүүд гол өөд замбараагүй түрэн ургаж, үер болоход өч төчнөөн зэгс угаагдан уснаа хөвж, улмаар бөөгнөрөн овоорч зэгсэн арал үүсгэснээр тэдгээр нь голын урсгалыг хааж гольдролд нь өөрчлөлт оруулав.
Нэг л өглөө борооны дараа ус авчрахаар гол руу явсан эмэгтэйчүүд маань шуугилдан буцаж ирээд эрчүүд биднийг гол руу дагуулан явсан юм. Гол үерлэж, усан дотор зэгснүүд энд тэндгүй овоорсноос зэгсэн арлууд үүссэн дүр зураг биднийг угтах нь тэр.
Улирал солигдох тусам зэгснүүд улам бүр овоорсоор хоорондоо нягтран чангарч, яг л хана лугаа адил өндөр болж голын урсгалыг хаасан тул ус хаа сайгүй халин урсаж бид ч төрсөн нутгаа орхиход хүрсэн юм. Олон сарын дараа бид тэдгээр зэгсэн ханыг шатааж үгүй хийх гэж оролдсон ч амжилт олсонгүй харин ч өөр газраар усны шинэ урсгал гарч ирсээр байв. Үүнтэй холбоотойгоор жил бүр нутгийн маань өнгө төрх өөрчлөгдөж, хуурайшилд идэгдэж байсан нь үнэн. Цөлжилт аажим аажмаар нутгийг минь залгиж үр тариа ч хоморгод нь өртсөнөөр арьсан бөмбөрөө ч дуу шуугиантай нүдэх шаардлага бидэнд гарсангүй.
Нүд хужирладаг байсан манан будантай хур борооны оронд хув хуурай элсэн шуурга л үзэгдэж, газар нутаг эзгүйрэн цөлжиж, ногоон мод бутны оронд үхэж хатсан дов сондуул л хоцорч, далай шиг их гол маань элсэн овоо л болон хувирч.
Огтоос мэдэхгүй байсан бууны "ид шид"-ийг бидэнд танилцуулсан цагаан хүмүүс та нарын ачаар гол нуурын зэгсийг цадахаа мэдэхгүй гударч, зэгс усны байдлыг тэнцвэртэй хадгалдаг байсан усны үхрүүд устаж, эцэст нь нутаг ус маань эмгэнэлд тулж ирлээ. Байгалийн энэ л нарийн утга учрын холбоог ухаарч ойлгоогүйгээс усны үхрийг бидний дайсан хэмээн үзэн ядаж устгаж орхисон нь ийм л гашуун түүхийг бидэнд авчирсан юм. Гэтэл үнэндээ усны үхэр чинь сайн сайхныг бус гай зовлонг авчирдаг гайтай буунаас илүү бидний жинхэнэ анд нөхөд гэдгийг бидний хүмүүс ухаараагүйгээс тийнхүү нутгийн минь дүүрэн их ус ширгэж, түүний талаарх зөвхөн ам дамжсан гайхамшигт домог л үлдэж хоцорсон юм даа...
Буу гэгчийг бүтээсэн этгээд хэн ч байсан гэлээ Тэнгэрийн оронд хөлөө бүү тавиг.
Жич: Байгаль эх дэлхий, онгон зэрлэг ан амьтдын талаар өөрийн дуу хоолойгоо илэрхийлэх хүсэлтэй уншигч таныг 10 дугаар сарын 22-нд дуусгавар болох Асуулт хариулт-д урьж байна.
Зургуудыг өөрийн зургийн цомгоос цуглуулав.
Энд асар том гол байсан юм.

Гол тэр чигээрээ усны үхрээр дүүрэн байлаа.

Жил ирэх тусам голын зэгс улам бүр өндөр ургаж, өтгөрч байсан юм.


Сэтгэгдэлүүд:
гэхдээ Зэгс усны урсгалаа өөрчилж, ширгээх хүчин зүйл болсон гэдэг нь жаахан сонин юм тээ
гэснээс нөгөө бичлэгийн уралдаан юу болж байгаа вэ? нэг юм амжаад явуулахсан...
Одооны хөгжингүй орнууд хөгжих үедээ байгаль дэлхийгээ багагүй сүйдэлчээд одоо тэрийгээ эргээн сэргээх арга хэмжээ авч байна шүү дээ. Тэгтэл одоо хөгжиж байгаа орнууд яг энийг давтаж бүгд байгалиа сүйтгэж эхэлж байна. Бусдын хийсэн алдааг дахин давтаад байгаа нь гайхалтай.
Африк гэлтгүй. Монголд хичнээн нуур гол ширгэж байгаа билээ...
Хамгийн наад зах нь УБ-ын маань урдуур урсдаг Туул гол ямар байлаа одоо ямар болсон билээ дээ...
Хэдхэн халтар мөнгөний хойноос хамаг юмаа өгөөд дуусах уу? л гэдэг????
Энэ захидал маш өргөн агуулгатай...
*Хэнхэг Гэндэн,
Байгалийн тэнцвэр алдагдахад нөлөөлөл нь асар их гэдэг энэ ажээ.
*Luza,
Тийм шүү.
*Zochin,
Сансраас эх дэлхийн Африк хэсэг нов ногоон харагддаг, бас тэр хэмжээгээрээ ч хав харанхуй үзэгддэг гэдэг.
*Эмбий,
Одоо наадах чинь бодит жишээ болоод байгааг мэдээнээс уншсан. Хүмүүс маань байгалийн харилцаа холбоог даанч тоохгүй явсаар байх юм даа...
*Bi_banjig,
Бичлэгийн уралдаан биш асуулт хариултын уралдаан гэдгийг уг бичлэгт тодруулга давхар хийсэн байгааг орж ажаарай. Тэрхүү Асуулт хариултын тэмцээнээ энд холбож оруулсныг бас анзаараарай.
Асуулт хариултад оролцохоор шийдсэн бол өндөр амжилт хүсээд тэнд эргэн уулзья.
*Apabst,
Сайхан сургамжтай үгс хэлж. Уншсан хүмүүстээ энэ тухайд сэдэл төрүүлэх гэж, бас тэднийг юу хэлэхийг сонсох гэж л би зорьж яваа билээ. Баярлалаа.
*Ттулга,
Тиймээ, санал нэг.
Үйл явдал нь өөр газар ч тусах сургамж нь газар дэлхийг ялгалгүй хамаарах ажээ.
*Ган-Ялалт,
Тиймээ, бүх зүйл хэмжээ хязгаартай.
*Gorzook,
*Nyamka,
Африк өнгө төрхтэй ч ихийг өгүүлсэн түүх байгаа биз?
*Oyuna,
Байгалийн тэнцвэр нь алдагдсан болсон бодит явдал бөгөөд нутгийн хүний өгүүллийг захидал болгон Монголчууддаа хүргэсэн юм.
Сэтгэгдлээ хуваалцсан та бүхэндээ баярлалаа.
Энэ мэтчилэн дуу хоолойгоо нэгтгэх, илэрхийлэх хүсэлтэй уншигч та нарыгаа Асуулт хариултын тэмцээнд оролцохыг хүсье. Асуулт хариулт руу орох холбоосыг энэ бичлэгт оруулсан байгаа болно.
, hey ingehed ene yuun deer niitlegdsen niitlel ve ?
Улбаалан бодмоор юм их байнаа.
*Nyamka,
*Badmaa,
Африкийн нутаг дэвсгэрт нэг саяас илүү км замыг туулсан Томас Балпины бичсэнээс миний бие Монгол хэл дээр анх удаа орчуулан, захидал хэлбэрт оруулан хуваалцсан болно.
Сэтгэгдэл үлдээх: