Энэтхэгийн далай орчмоор

Далайн цав цагаан элсэн эрэг алтан шаргал өнгөөр солигдож, омог бардам давлагаа нь зөөлрөн намжаад, хүчит салхи нь илбэн таалаад, намхан бут өвс нь өндөр гуалиг моддоор бүрхээд, цаанаа л урин дулаан уур амьсгалтай шинэ ертөнцийн өнгө үзэмжийг харамгүй бэлэглэх Африкийн өмнөд хэсгийн нэгэн орон зай бол Найисна хотхон билээ. Найисна хотхоныг амралт цэнгэлийн диваажин хэмээн хүлээн зөвшөөрдөг нь тэр орчмын байгалийн тансаг төрхтэй нь салшгүй холбоотой.

Энэ гайхамшигт газрыг анх олонд нээж таниулсан нь мэдээж өнөөх л Европоос алт алмаз, хэмжээлшгүй газар нутгийн эрэлд хатан Африк руу тэмцсэн Европчууд.

Найиснагийн өнгө төрхийг илэрхийлдэг дөлгөөхөн тунарах Найисна хөх нуур Энэтхэгийн далайгаас шууд эх авдаг бөгөөд далайн ус хоёр том хадат толгодын дундуур эх газар өөд түрэгдэн орж ирснээр хөх нуурыг үүсгэдэг. Тэгш газрыг хамарч гүнзгий биш тогтсон, урсгал тогтуун, хөхрөн харагдах цэлгэр усыг хөх нуур гэдэг бөгөөд тэнд усны амьтдын баялаг амьдрал үргэлжилж тэр хэмжээгээрээ ч жигүүртэн шувуудыг урин дуудаж байдаг тухай "Африкийн баруун эргээр" бичлэгтээ товч дурдаж байлаа.

Далайн усыг нэвтрүүлдэг хоёр том толгодыг нутгийнхан "Толгойнууд" гэж өргөмжлөн нэрлэдэг. Толгойнууд зөвхөн далайн усаар хангаад байдаггүй хөх нуурын илүүдэл усыг ч далай руу гадагшлуулж байдгаас орох гарах урсгалуудын улмаас хөх нуурын далайн амьтдын амьдрал үргэлж шинээр сэлбэгдэж байдаг байна.

Хөх нуурын тодорхой хэсгээс цэвэр усны, нөгөө хэсгээс нь давст усны загас баригддаг гэдгээс үзэхэд л усны амьтдын усны сонголт, усандаа зохицох байдал нь бас гайхал төрүүлнэ.

Өмнөд Африкийн анхны усан боомтын нэг нь Найисна /1776/ байсан ч тодорхой шалтгааны улмаас 1953 онд хаагджээ. Одоо бол бага оврын зөвшөөрөгдсөн онгоцууд Толгойнуудын дундуур гарч эх далайтай мэндчилдэг агаад аялагчид тэр орчмын өндөр давлагаануудыг зүсэн дүүлэх далайн гахайнуудыг сонирхон ажиглах боломжтой аж.

Нар салхинаа ил зугаалж, хөх нуур, далай зэрэгт өнгөрүүлэх жаргалын хэдхэн хоног мартагдахааргүй гайхалтай дурсамжийг дайраад өнгөрөх амрагчдад бэлэглэж чадах нь үнэн ч үл зөвшөөрсөн газраар зөвшөөрөлгүй загасчлах нутгийн хүмүүс болоод хол газрын амрагчид, байнгын болон байнгын бус оршин суугчдын моторт завь, усан онгоцны тоо хэмжээнд хяналт тавих, тэднээс авах татвар, тэдгээрийн хөдөлгүүрийн хүчин чадалд ногдох татвар /хүчин чадал ихтэй усан онгоцны хөдөлгүүр нь экологид ихээхэн сөрөг нөлөөтэй/ гээд хотхоны дотоод асуудал их байдаг санагдсан.

Найиснагийн Толгойнууд холоос харагдах нь

 

Дэлхийн ихэнхийг эзлэн мэлтэлздэг далайн их усны дэргэд түм буман хүний мөрөөдлийг гүйцээн боссон орчин цагийн тансаг сууцууд ч Найиснагийн зүүн Толгой дээр хэдийнээ сүндэрлэжээ.

 

Зүүн Толгой дээр. 1960-аад оны үед энд хашаа байтугай юу ч үгүй онгон төрхөөрөө байсан гэдэг.

 

Баруун Толгой нь

 

Баруун Толгойн орой хэсгийг хагалж гаргасан замаар хүмүүс машинтайгаа онхолдож осолдсон түүх сонсож байсан ба нэгэн түүх энд харин бодитоороо холбогдсон юм.

Нөхрийн маань холын хамаатан залуу шинэхэн жолооч байхдаа түүгээр явж байгаад машинтайгаа доош өнхөрсөн ч өтгөн мод бут түшсэнээс замаас 70 гаруй метрийн дор машин нь тогтож, харин өөрөө хүнд гэмтсэн гэдэг юм билээ.

/Оройн хагалбар зам болоод түүнээс доошлон хадан цохионд хүрэх зөрөг байгааг зурагнаас тод харж болно/

 

Зүүн Толгой дээрээс хөх нуур харагдах нь

Хөх нуурнаа Тисиний арал, Лейшир арал гэдэг бяцхан арлууд байдаг ба зургийн баруунаа харагдаж байна.

Тэртээ дорх хадан цохиот газар бид бас саатаж орчноо тольдсон бөгөөд загасчлахыг хориглосон тэмдэг тэнд байсан ч нутгийн хүмүүс загасчлахаар байнга ирдэг нь уурга юугаа савчуулан чулуун дээр авиран гарсан тэдний үйлдлээс илхэн байв.

 

Бага оврын зөвшөөрөгдсөн онгоц Толгойнуудын дундуур далай руу нэвтэрч буй нь

 

Тайлбар

Найисна - Knysna /Кой хэлээс гаралтай үг бөгөөд чухам ямар утгатайг нь байгалийн гайхамшигтай нь холбон олон янзаар таамаг дэвшүүлдэг/

Найисна хөх нуур - Knysna Lagoon

Тисиний арал - Thesen's Island

Лейшир арал - Leisure Island

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Agai | 2009-11-02 07:05:50
сайн уу, өнөөдөр би далайн тухай бодож байлаа тэгээд нэгэн далайн тухай сайхан захидалд од.доо бичихсэн гэж бодож байтал санаа авах олон сайхан зүйлс нийтлэжээ баярлалаа
2. Жиргээ | 2009-11-02 07:51:41
saixan yumaa, bayarlalaa,
3. saikhnaa (зочин) | 2009-11-02 09:03:02
hi sain yavj bna u? Zuun tolgoi deer baigaa tansag harshuud goe yuma. End dandaa evropuud amidardag u?
4. Эмбий | 2009-11-02 09:03:19
ямар сонин байгалийн тогтоц вэ. давстай бас цэвэр усны загас нэг нуурт байна гэдэг маш ховор магадгүй ганцхан энэ нууранд ийм амьдрал байдаг ч юм билүү
5. *САЙХАН САНАА* | 2009-11-02 09:41:27
тэр нов ногоон толгод дунд амьдардаг сайхан байшингийн эзэд мөн жаргалтай яааа:::
6. bataa123 | 2009-11-02 10:26:06
их гоё газар бна, яасан ч гоё харагддаг юм хөхрөөд
очиж нэг зөвшөөрөлгүй загасчидын эгнээнд нэгдээд суух юмсан хэхэхэ
7. leo | 2009-11-02 10:58:58
сайнуу

үнэхээр гоё харагдаж байна шүү Батаатай зэрэгцээд суучих юмсан хэ хэ
8. ss_gogo | 2009-11-02 11:07:27
батаа лео орхиод явчваа хэхэ
сайхан газар байна шүү
9. berkhembolor | 2009-11-02 13:41:20
Үнэхээр сайхан байгальтай юмаа.Чиний блогийг унших дуртай шүү.Чамд амжилт хүсье.
10. NaDiA | 2009-11-02 14:09:08
гоё газар, гоё зураг, гоё мэдээлэл... баярлалаа
11. garnet (зочин) | 2009-11-02 14:25:40
Sain uu? Bayrlalaa. Amjilt!
12. apabst | 2009-11-02 14:39:00
ойрд юм бичихгүй байхаар бас харуулдсан шүү ... ккк
Аялж явсан юм бий вий... Чам шиг ингээд аялж явах юм сан... нөгөө завтайсан болоод мөнгөтэйсэн бол гэдэг шиг...
13. Myrlin | 2009-11-02 15:11:16
Шинэ өглөөний мэнд андуудаа.

*Агай,
Сайн, сайн уу. Алс холоос ч гэлээ хүмүүсийн бодол давхцах нь байдаг юм билээ шүү. Үүнийг блогтой болсноос хойш мэдэрч эхэлсэн. Зочлоод гарсанд баяртай байнаа.

*Жиргээ,
Хариу баярлалаа.

*Saikhnaa,
Сайн уу. Би сайн явж байнаа, асуусанд баярлалаа.
Зүүн Толгой бусдынх болсон нь тэр. Дэлхийн өнцөг булан бүрээс төлөх чадвартай хүмүүс цугласан дуулдана лээ.

*Эмбий,
Хөх нуурын онцлог нь тэр. Харин тэнд амьдарч байгаа усны амьтдын дасан зохицол, хувирал нь чухам агуу санагдсан.

*Сайхан Санаа,
Үүнийг орчин цагийн диваажин гэж олон хүн боддог байх. Газар ховордсон бус эмзэг газар луу түрэх нь ирээдүйд асар их сөрөг нөлөөтэй...

*Батаа123, Лео, Ss_gogo гурваа,
Зөвшөөрөлтэй газар байдаг, тийшээ нь очиж суугаарай

*Berkhembolor,
Баярлалаа, чамд ч бас амжилт хүсье.
Шинэ зочдоо өөрийнхөө хэмжээнд судалдаг заншлаар блогоор тань ороод 2 бичлэгийг уншаад гарсан. Өөр олон бичлэг нэмээрэй.

*NaDia,
Урам хайрласанд баярлалаа.

*Garnet,
Сайн, сайн уу. Хариу баярлалаа.

*Apabst,
Чиний аяллын түүхийг унших дуртай шүү.
14. Өвлийн өвөө anjigai | 2009-11-02 16:38:35
Бас л гялайлаа. Сайхан сайхан зүйлс ихийг үзүүлж байна даа.
15. amanjinka | 2009-11-03 03:53:13
ЯАСАН ДОГЬ ТОГТОЦТОЙ ГАЗАР ВЭЭ ЭТЭЭЭ


САЙН УУ ХӨ
16. Oyuna | 2009-11-13 13:03:24
өнөөдөр Мичиган нуураа цонхоороо хараад зогсож байхдаа харин далайд зочлох бодол төрж байв. Яагаад ч юм энд уул байхгүй болохоор би нуураа хараад зогсохоор нэг тийм сайхан тайтгарал тайвшралыг олдог юм шиг санагддаг

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.